MSports logo
ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Улаанбаатар КАП тэмцээний шилдэгүүд Дотоодын болон Гадаадын тэтгэлэгт хамрагдана.
  • Э
    Энхмандах

    12 сарын 4

  • ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Улаанбаатар КАП тэмцээний шилдэгүүд Дотоодын болон Гадаадын тэтгэлэгт хамрагдана.

    Монголын Спортын Шийдэл ХХК /msports/ болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын газар хамтран нийслэлийн 9 дүүрэг болон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэх шинэчилсэн порматаар ЕБС-ын сурагчийн лиг болгон хөгжүүлэхээр 3 жилийн хамтран ажиллах гэрээ байгуулан энэ жилийн Улаанбаатар КАП тэмцээн 2025.11.15-ны өдөр эхлэсэн бөгөөд энэ жилийн тэмцээн 2026.05.03-ны өдөр дуусна.

    Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар хотын 200 гаруй сургуулийн 1000 орчим багийн 15,000 гаруй хүүхэд оролцож байна.

    Энэхүү тэмцээн нь дан ганц спортын тэмцээн бус хүүхэд багачуудад спортоор дамжуулан хүмүүжил олгох, бие бялдарыг хөгжүүлэх, сургуулиуд сурагч нарын хамтын ажиллагаа нөхөрсөг байдлыг сайжруулах зорилготойгоос гадна нас насны МУ-ын шигшээ багийн тамирчдын дата бааз үүсгэх, холбоодод тамирчдын мэдээллийг хүргүүлэх, шилдэг тамирчин сурагч нарт дотоодын болон гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэг олгох зэрэг маш олон зорилго, ач холбогдолтойгоор энэхүү тэмцээн үргэлжлэн явагдаж байна. 

    ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Улаанбаатар КАП тэмцээний шилдэгүүд Дотоодын болон Гадаадын тэтгэлэгт хамрагдана.

    Тэтгэлэгт хамруулах зорилгын хүрээнд Дотоодын их дээд сургуулийн удирдлага, хамт олон эхнээсээ нааштай хүлээн авч МУБИС-ийн Биеийн тамирын сургууль Улаанбаатар КАП тэмцээний сагсанбөмбөгийн төрлийн шилдэг 5, волейболын төрлийн шилдэг 5 тамирчинд 100 хувийн тэтгэлэг олгож ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах боломжийг олгохоор болсон байна.

    ...Мөнгөн дүнгээр тооцвол энэхүү тэтгэлэг нь 160 орчим сая төгрөг, цаашид ч дотоод гадаадын олон олон сургуультай хамтын ажиллагаа эхлүүлнэ гэж найдаж байна...

    МУБИС Биеийн тамирын сургуулийн захирал О.Болд-Эрдэнэ: ...70 жилийн түүхтэй МУБИС-ийн Биеийн Тамирын сургуулийг маш олон алдартнууд төгссөн улсын томоохон их сургуулиудын нэг, Сагсанбөмбөгийн дээд лиг, волейболын дээд лиг хурдацтай хөгжиж буй, харин ганц үгүйлэгдэж байсан зүйл бол Хүүхдийн лиг. Улаанбаатар КАП хүүхдийн лигээс хамтран ажиллах санал ирүүлсэнийг талархан хүлээн авч сургуулийнхаа дүрэм, журмын дагуу манай хамт олон тэтгэлэг олгохоор болсон...

    ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Улаанбаатар КАП тэмцээний шилдэгүүд Дотоодын болон Гадаадын тэтгэлэгт хамрагдана.

    Монголын спортын шийдэл ХХК /msports/-ын гүйцэтгэх захирал Н.Энхмандах: ...МУ-д спортын салбар хурдацтай хөгжиж байна, ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн хараахан бүрэн дүүрэн хөгжиж амжаагүй байгаа санагддаг, 2025.07 сард Нийслэлийн Биеийн Тамир Спортын газрын С.Саранцэцэг даргатай анх уулзаад Улаанбаатар хотын сурагчдын тэмцээнийг лигийн түвшинд хөгжүүлэхээр ярилцаж 2025.07-2025-11 сарыг хүртэл судалгаа хийж олон ажлуудыг төлөвлөсөн.

    Бидний хувьд цоо шинэ юм сэдээд байгаадаа биш эхний ээлжинд гадны өндөр хөгжилтэй орнуудын жишгийг Монголдоо хуулбарлаж л байгаа. АНУ-ын highschool-ын сурагчдад их дээд сургууль коллеж нь тэтгэлэг олгож тухайн хүүхэд сургуулиа сонгодог. Бид ч энэ жишгийн дагуу МУ-ын томоохон их дээд сургуулиудруу хүсэлтээ илгээсэн, сургуулиуд маань хүсэлтийг нааштай хүлээн авч шийдвэрлэж байгаад баяртай байгаа. Цаашид ЕБС-ыг мэргэжлийн лигийн түвшинд хөгжүүлж хүүхдүүд жилд албан ёсны 30-40 тогтмол тоглолт хийж хувийн статистик, highlight зэрэгтэй болсоноор ОУ-ын сургуулиудын тэтгэлэгт хамрагдаж мэргэжил эзэмшихээс гадна мэргэжлийн замналаа ч эрт эхлүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Мөн хамтран ажиллаж байгаа спонсорууддаа ч баярлалаа, бусад ААНБ-ууд маань ч гэсэн ирээдүйд шилдэг тамирчид, боловсон хүчин төрөн гарах ЕБС-ийн сурагчдийн лигтэй хамтран ажиллахад нээлттэй төдийгүй бидний зүгээс талархан хүлээн авах болно... 

    quote

    ...Мөнгөн дүнгээр тооцвол энэхүү тэтгэлэг нь 160 орчим сая төгрөг, цаашид ч дотоод гадаадын олон олон сургуультай хамтын ажиллагаа эхлүүлнэ гэж найдаж байна...

    ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Улаанбаатар КАП тэмцээний шилдэгүүд Дотоодын болон Гадаадын тэтгэлэгт хамрагдана.

    Энэхүү тэмцээн нь 2025.11.15-2026.05.03-ны өдрийг дуустал 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд сурагчдын амралт болон амралтын өдрүүдэд 7 хоног бүр болох хуваарьтай. Тэмцээн эхлээд 4 дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд хүүхдүүдийн сэтгэл ханамж, сошиал хандалт маш их байгаа нь хүүхдүүдийн хүсэн хүлээж байсан тэмцээн яах аргагүй мөн болоод байна.

    Энэ жилийн тэмцээнд ахлах ангилал буюу 10-12р ангийн нийт 7,000 гаруй сурагч өрсөлдөж байгаа. Тэмцээний хамгийн шилдэг шагналууд нь Улаанбаатар КАП шигшээ-32 буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний MVP, шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ийн 1-р баг, 2-р баг, 3-р багууд нэрлэгдэнэ. Төрлөөр нь ангилвал:

    Сагсан бөмбөг:

    Эрэгтэй ангилал: /15-18 хүүхэд/

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг тоглогч MVP – 1 хүүхэд

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг холбогч – 1 хүүхэд

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг хамгаалагч – 1 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 1-р баг - 5 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 2-р баг - 5 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 3-р баг – 5 хүүхэд

    /дивизоны амжилт, дивизоны статистик, шигшээ 32 багийн Улаанбаатар КАП-ийн амжилт болон статистик-д үндэслэнэ/

    Эмэгтэй ангилал: /15-18 хүүхэд/

    Волейбол

    Эрэгтэй ангилал: /15-18 хүүхэд/

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг тоглогч MVP – 1 хүүхэд

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг холбогч – 1 хүүхэд

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг хамгаалагч – 1 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 1-р баг - 5 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 2-р баг - 5 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 3-р баг – 5 хүүхэд

    /дивизоны амжилт, дивизоны статистик, шигшээ 32 багийн Улаанбаатар КАП-ийн амжилт болон статистик-д үндэслэнэ/

    Эмэгтэй ангилал: /15-18 хүүхэд/

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг тоглогч MVP – 1 хүүхэд

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг холбогч – 1 хүүхэд

    -       Улаанбаатар КАП-ийн шилдэг хамгаалагч – 1 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 1-р баг - 5 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 2-р баг - 5 хүүхэд

    -       Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 3-р баг – 5 хүүхэд

    /дивизоны амжилт, дивизоны статистик, шигшээ 32 багийн Улаанбаатар КАП-ийн амжилт болон статистик-д үндэслэнэ/

    ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Улаанбаатар КАП тэмцээний шилдэгүүд Дотоодын болон Гадаадын тэтгэлэгт хамрагдана.

    Тэтгэлэгийн хувьд ахлах ангиллын сагсанбөмбөг, волейболын 2 төрөл, эрэгтэй эмэгтэй 4 ангилалд ангилал тус бүрт 15-18, нийт 60-70 хүүхдэд дотоодын болон гадаадын тэтгэлэгт хамруулахаар зорин ажиллаж байна. Сургуулиуд ч нааштай хүлээн авч эхнээсээ дэмжлэг үзүүлж байгаад баяртай байгаа, шударга байх үүднээ шагналын журмыг боловсруулж байна. Тухайлбал: БҮХ ЕБС-ийн багуудыг шалгаруулахдаа үнэлгээг 100% гэж авч үзвэл ажлын хэсэг багийн амжилт, хувь статистик-т тулгуурлан 50%, шигшээ 32 багийн дасгалжуулагчдын санал 30 хувь, хөгжөөн дэмжигчдийн санал 20% байдлаар шагналд тодорхойлох хүүхдээ шалгаруулж, тухайн хүүхдүүд амжилтын дарааллаараа тэтгэлэг олгохоор зарласан сургуулиуд болон мэргэжлээсээ сонгон суралцах боломжийг олгохоор ажиллаж байна.  

    Гэвч ханиад томууны улмаас Боловсролын сайдын гаргасан албан даалгаврын дагуу 2025.12.01-2026.01.26-ны өдрийг хүртэл тэмцээн завсарлахад ч хүрч болзошгүй байгаа нь зохион байгуулагч нар 2025-2026 оны хичээлийн жилд тэмцээнээ амжиж дуусгах эсэхэд ч эргэлзээтэй болоод байна. Тиймээс зөвхөн ахлах ангиллын хүүхдүүд буюу 15+ насны сурагч нарын тэмцээнийг дээрх хугацаанд зохион байгуулах, бага нас дунд насны сурагчдын тэмцээнийг хязгаарлалтаас хойш явуулах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

    Хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ спортоор хичээллэж бие бялдараа хөгжүүлэх нь эрүүл мэндэд маш том ач тустай төдийгүй дархлааг дэмжих сайн талтай байдаг.       

    Улаанбаатар КАП тэмцээний

    Ерөнхий зохион байгуулагч: Msports, Нийслэлийн Биеийн Тамир спортын газар

    Хүрэл спонсор: ҮҮЭТ ХХК Эвт брэнд

    Хамтрагч: Social Pay Junior

    Хамтрагч: МУБИС, Биеийн тамир спортын сургууль