Монголын Волейболын шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Хандсүрэн Японы Tokyo Sunbeams багтай гэрээ байгуулжээ. Тэрбээр шинэ багтаа нэгдээд байгаа бөгөөд өөрийн сошиал хуудаснаа дараах зүйлсийг бичжээ: Анх “Монгол тамирчин гадны оронд уригдан тоглох боломжтой гэдгийг харуулана даа!” гэж зориод 7 жил бэлтгэл сургуулилт хийсний дараа 2020 онд урилгаа ч аван, гэрээгээ ч хийсэн байдаг. FIVB - аас хүсэн хүлээсэн ITC- гаа авч. Волейбол сонирхогч хүүхэд залуустаа итгэл өгөх хүсэл тэмүүлэлээ алдалгүй өдий хүрчээ. Анхны багийн спортын эмэгтэй легионер тоглогч гэх мэт нэр алдар авч олон сайхан дурсамжтай болжээ.
ОУХМ Г.Хандсүрэн Японы лигт тоглохоор боллоо
10 сарын 14


Гайхалтай аав, өвөөгийн нэр хүнд намайг хэзээ ч газардуулсангүй. Мөн хариуцлага ч алдуулсангүй, зогсошгүй урам зориг өгч байв. Нийт Монголын ард түмэндээ болон энэ хугацаанд хамтран ажилласан нийт баг хамт олон, албан байгууллага, хувь хүн нэг бүрт тусгайлан баярласан талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Одоогоор Японд ирсэн бэлтгэл сургуулилтаа хийж байгаа, баг хамт олонтойгоо ойлголцол маш дажгүй шүү. 2022 онд тавьсан Монголдоо 2 улирал тоглох зорилт маань биелэж, 3 жилийн хугацааг зарцуулан, олон хачин сонин зүйлтэй учирч, сурч мэдэж хувь хүний хөгжил талаасаа ч үсрэлттэй, 9 жил явж байгаад ирсэн хүнд бол соёлын шок байсан ч юу юунаас илүү гэр бүл, хамт олон, үзэгч олны хайр хүдэтгэлийг дүүрэн мэдэрсэн, “Монгол Волейболын ОНЦЛОГ”-г сайтар ойлгосон мартагдашгүй сайхан он цаг өнгөржээ. 1 жил алдсан нь тун харамсалтай байсан ч зүгээр дээ Бидний лигийн нээлтийн тоглолт буюу Home Game энэ сарын 25,26 Токио хотноо болно.
Япон дахь монголчууд маань ирж үзэхээр бол надтай @pandayo___ Instagram хаягаар холбогдоорой
Жич: Бусад буюу, 4 сар дуустал болох тоглолтууд ихэнхи нь аялан тоглолт учир, Токио дахь тоглолт үзэх бол нийт 4 тоглолт л байгааг анхаараарай Ахиад нэг гадаад тоглогч маань Полшоос ирэх ба хүлээгээд л байж байна даа. Амжилт” хэмээн бичжээ.
