MSports logo
Нью-Йорк Либерти цувралыг ойртуулж 2-1 харьцаатай болголоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 16

  • Нью-Йорк Либерти цувралыг ойртуулж 2-1 харьцаатай болголоо

    Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн WNBA лигийн аваргын цуврал үргэлжилж Нью-Йорк Либерти баг 2:0 гэсэн хар нүхнээс эргэн ирж 2:1 харьцаатай болголоо. Өмнөх хоёр тоглолт дараалан Лас Вегас Эйс баг хожил байгуулж 2023 оны аваргын цомыг өргөхөд ганцхан хожил дутуу байсан юм. Гэвч өнөөдөр 01:00 цагаас Барклэйс Центерт болсон тоглолтод 87-73 харьцаатай Либерти баг илт давуу ялалт байгуулж цувралыг ойртуулж чадлаа. Лас Вегас багийн хувьд плэй оффын цуврал эхэлснээс хойш найм дараалан хожоод байсан ба өнөөдөр тэд анхны хожигдлоо ийнхүү амссан байна. Тус тоглолтод Либерти багаас Жонкэл Жонес 27 оноо, 8 самбар, 3 ашигтай дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол, Брианна Стюарт 20 оноо, 12 самбар аван хоёр аравт хийж багтаа хожил авахад тусласан байна. Нөгөө тал Лас Вегас Эйс багаас холбон тоглогч Келси Плам 29 оноо авч гайхалтай тоглолт үзүүлсэн ч баг нь хожил байгуулахад хангалттай байсангүй. Лас Вегас Эйс багийн хувьд энэ жил дахин аварга авахад 2001-2002 оны Лос Анжелес Спаркс багаас хойш анх удаа хоёр дараалж аварга авсан баг болон түүхэнд бичигдэхийг зорьж буй юм. Цувралын дөрөв дэх тоглолт манай цагаар Пүрэв гарагийн 08.00 цагаас Брүүклин хотод болно. 

    Нью-Йорк Либерти цувралыг ойртуулж 2-1 харьцаатай болголоо