MSports logo
Жоел Эмбийд хоёр сарын дараа эргэн ирж, багаа тэргүүлэн хожил байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 3

  • Жоел Эмбийд хоёр сарын дараа эргэн ирж, багаа тэргүүлэн хожил байгууллаа

    Филаделфиа 76ерс багийн төвийн тоглогч, өмнөх жилийн MVP, Жоел Эмбийд өвдөгний мөгөөрсний урагдсан тул хоёр сар талбайд гарах боломжгүй болсон. Тэгвэл тэрбээр өнөөдөр болсон ОКС Тандер багтай хийсэн тоглолтод оролцож, багаа тэргүүлэн ялалт байгууллаа. Тоглолтын 4-р үе хүртэл оноо дутуу явсан Филаделфиа 76ерс баг сүүлийн мөч хүртэл тэмцсээр 105-109 харьцаатайгаар хожсон байна. Жоел Эмбийд тус тоглолтод 24 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэж, эцсийн мөчүүдэд чөлөөт шидэлтээ алдалгүй хийснээр багаа хожилд хөтөллөө. 

    Жоел Эмбийд гэмтэл авахаасаа өмнө NBA-ийн энэ улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналд хүчтэй яригдаж байсан бөгөөд баг нь бүсийнхээ эхний байруудад явж байсан юм. Харамсалтай нь түүний бэртлийн дараагаар гол тоглогчоо алдсан Филаделфиа 76ерс баг бүсийнхээ 8-р байр хүртэл унажээ. 

    Жоел Эмбийд хоёр сарын дараа эргэн ирж, багаа тэргүүлэн хожил байгууллаа

    Сиксэрсийн дасгалжуулагч Ник Нөрс “Бэртлээсээ саяхан эргэн ирсэн Эмбийдийг талбай дээр олон минут ашиглах нь эрсдэлтэй. Тиймээс түүнийг минутын хязгаарлалттай тоглуулна” хэмээн мэдэгдэв. Өдгөө 30 настай Жоел Эмбийд өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд авсан бэртлийн улмаас талбайд гараагүй бөгөөд зүүн өвдөгний зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай болсон юм. Эмбийд бэртэл авах үедээ нэг тоглолтод дунджаар 35,3 оноо авсан нь NBA-г тэргүүлж байв. Мөн 34 тоглолтод 11.3 самбар, 5.7 оновчтой дамжуулалт дунджилж байжээ.