Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах өндөрлөж, Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хос хүрэл медалийн эзэд болсон. Тэгвэл хэдхэн хоногийн дараа 3х3 төрлийн Парис-2024 олимпын эрх олгох тэмцээн болох гэж байна. Тодруулбал, Парис-2024 зуны 33 дахь олимпын өмнө 3х3 төрлийн сагсан бөмбөгийн олимпын эрхийн гурван тэмцээн хүлээж байна. Эхний эрхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Хонконгт болно. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ нийт 16 баг өрсөлдөнө.
Олимпын ЭРХИЙН тэмцээнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар оролцоно
4 сарын 2
Олимпын эрхийн 3 тэмцээн хүлээж байгаагаас хамгийн эхнийх нь Хонгконгт болох тэмцээн юм. Энэхүү тэмцээнд оролцох Монголын эрэгтэй 3х3 шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласан байна. Бүрэлдэхүүний хувьд өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид буюу Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар байгаа аж. Дээд лигийн тоглолтуудын үед бэртэл гэмтлийн асуудлуудтай холбогдоод байсан тамирчдын бэртэл эдгэрч, олимпын эрхийн тэмцээний өмнөх бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Дасгалжуулагчдаар Стив Сер, Г.Цэнгүүнбаяр, Япон мэргэжилтнүүд ажиллаж байна. Монголын эрэгтэй шигшээ В хэсэгт Латви, Египет, Шинэ Зеаландтай нэг хэсэгт багтжээ.
Олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулагч газрууд болон оролцогч улсууд:
-Эрхийн тэмцээн 1. 2024 оны дөрөвдүгээр сард /Хонконг, БНХАУ/
Эрэгтэй: Хонконг, Нидерланд, Монгол, Латви, Австри, Швейцарь, Египет, Шинэ Зеланд
Эмэгтэйчүүд: Хонконг, Унгар, Нидерланд, Азербайжан, Польш, Египет, Монгол, Чили
-Эрхийн тэмцээн 2. 2024 оны тавдугаар сарын 3-5-ны хооронд/Япон улсын Үцүномияа/
Эрэгтэй: Египет, Пуэрто Рико, Монгол, Литва, Япон, Франц, Латви
Эмэгтэйчүүд: Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австри
-Эрхийн тэмцээн 3. 2024 оны тавдугаар сарын 23-26-ны хооронд /Унгар улсын Дебрецен хот/
Эрэгтэй: Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто-Рико, Канад, Монгол, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцарь, Герман, Польш.
Эмэгтэйчүүд: Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Монгол, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израиль.
Монголын эмэгтэй шигшээ багийн тухайд өнгөрсөн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн бүрэлдэхүүнээ илгээнэ. Тухайлбал, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар эх орноо төлөөлнө.