Аргентин довтлогч Лионель Месси өөрийн насыг зодог тайлах төлөвлөгөөг шийдвэрлэх хүчин зүйл гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Зодог тайлах цаг ирэхэд юу хийх талаар тодорхой ойлголтгүй байгаагаа нэмж хэлсэн байна.
Л.Месси:"Хэзээ зодог тайлахыг минь нас тодорхойлохгүй"
4 сарын 2
2021 онд Парис Сен-Жермейн, өнгөрсөн жил Интер Майами багт гэрээ хийхээсээ өмнө Барселонад 17 жил тоглосон Месси гурав хүрэхгүй сарын дараа 37 нас хүрэх боловч зодог тайлах цагийг нас нь тодорхойлохгүй гэдгийг баттай мэдэж байгаа гэдгээ хэллээ.
"Би цаг нь ирэхээр багийнхандаа тус болж чадахгүй байгаагаа, тоглох цаг болих болсон гэдгийг өөрөө мэдэрнэ. Би өөртөө маш их шүүмжлэлтэй ханддаг. Хэзээ сайн, хэзээ сайн биш, хэзээ сайн, муу тоглож байгаагаа мэддэг. Зодог тайлах алхам хийх цаг нь болсон гэж үзвэл би нас бодохгүйгээр хийх болно." гэжээ.
"Хэрвээ надад тоглоход таатай байвал би өрсөлдөхөө зогсоохгүй. Учир нь би хөлбөмбөг хэрхэн тоглохыг, үүнийг яаж хийхээ мэддэг учраас үргэлжлүүлэн өрсөлдөхийг хичээх болно."
"Цаашид юу хийхээ бодож эхэлсэн үү" гэсэн асуултад Месси "Одоохондоо би ирээдүйн тухай бодолгүйгээр өдөр бүр, хором бүрийг таашаал авахыг хичээж байна. Надад одоогоор ирээдүйн талаах тодорхой зүйл алга" гэж хэлжээ.
"Би хэсэг хугацаанд үргэлжлүүлэн тоглоно гэж найдаж байна. Учир нь хөлбөмбөгөө тоглох надад таалагдаж байна. Цаг нь ирэхэд би өөрт таалагдаж буй зүйл, шинэ дүрд хүрэх замыг олох нь гарцаагүй." гэжээ.