MSports logo
Монголын Сүмоч Кирибаямад өнөөдөр озэки цол албан ёсоор олголоо
  • А
    Админ

    5 сарын 31

  • Монголын Сүмоч Кирибаямад өнөөдөр озэки цол албан ёсоор олголоо

    Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл, банцүкэ шийдэх хорооны хуралдаан өнөөдөр өглөө болж, Зуны тэмцээнд 11 давсан сэкивакэ Кирибаямад озэки цол албан ёсоор олголоо. Холбооноос Исэноүми, Эдагава ояката нарыг элч болгон "Мичинокү" дэвжээнд илгээжээ. Үе үеийн шинэ арслангууд цолоо хүлээн авахдаа хэлдэг үг олны анхаарлыг ихэд татдаг. Харин манай Кирибаямагийн хувьд Мичинокү ояката буюу Киришимагийн 1990 онд озэки болж байхдаа хэлж байсан товч бөгөөд тодорхой үгийг сонгожээ. Тэрбээр хэлэхдээ “Озэки цолны нэр хүндийг гутаахгүй, урьд өмнөхөөс илүү бэлтгэл хийж, хичээн зүтгэх болно” гэж хэлэн, арслан цолоо албан ёсоор хүлээн авлаа.

    Ийнхүү өнөөдрийн ёслолын  үеэр сүмо бөхийн шикона нэрээ сольж, ояката багшийнхаа Киришима нэрийг авч байгаагаа зарласан юм. Ийнхүү ёслолын дараа тэрээр Киришима гэж бичсэн бичиг барин, зургаа авхууллаа. Ёслолд түүний Монголоос ирсэн аав, ээж нь мөн оролцсон байна. Киришима озэки энэ долоо хоногийн сүүлээр Монголдоо харьж, Дорнод аймгийн Сэргэлэн суманд арслан цолын найраа хийх бөгөөд 4 жилийн дараа Монголдоо очихоор болсонд догдолж байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Кирибаяма Монголоос төрсөн 6 дахь озэки бөгөөд өмнөх 5 озэки бүгд ёкозүна болж байжээ.