MSports logo
Жүдогийн шигшээ баг Душанбе Гранпри тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ
  • А
    Админ

    6 сарын 4

  • Жүдогийн шигшээ баг Душанбе Гранпри тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Душанбегийн Гран Приг Монголын шигшээ багийн 19 тамирчин зорьсон. Үүнээс эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адьяасүрэн, -48 кг жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ. Г.Наранцэцэгийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд нутагт нэгт Б.Баасанхүүг ялсан бол Б.Гончигсүрэн Данийн Матиас Мадсеныг ялж хүрэл медаль хүртсэн. Харин А.Адьяасүрэн Польшийн Кинга Волжакийг ялсан байна.

    Жүдогийн шигшээ баг Душанбе Гранпри тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ