MSports logo
Стефен Көрригийн гэр бүл 4 дэх хүүхдээ өлгийдөн авлаа
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 27

  • Стефен Көрригийн гэр бүл 4 дэх хүүхдээ өлгийдөн авлаа

    2011 оны зургадугаар сард гэрлэсний дараа Стеф, Айеша хоёр жилийн дараа анхны хүүхэд болох охин Райлигаа өлгийдөн авчээ. Тэдний гэр бүл 2015 онд хоёр дахь охин Райан, 2018 онд хүү Канонгоор бүл нэмсэн. 2024 оны 3-р сард хосууд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа зарлаж, улмаар нэг өдрийн өмнө Стефен Көрри өөрийн инстаграм хуудаснаа бага хүүгийнхээ тухай мэдээлэл оруулав.

    Стефен Көрригийн гэр бүл 4 дэх хүүхдээ өлгийдөн авлаа

    Ийнхүү Стеф болон түүний эхнэр Айеша Карри нар дөрөв дэх хүүхэд болох бага хүү Кайус Чайгаа /Caius Chai/өлгийдөн авчээ. Тэрбээр сошиал хаягтаа "Бидний хонгорхон хүү бидэндээ эрт ирэхээр шийджээ. Тэр маань сайн байгаа, ингээд бид гэртээ 6-лаа боллоо. Талархаж байна" гэжээ.

    Стефен Көрригийн гэр бүл 4 дэх хүүхдээ өлгийдөн авлаа

    Түүний бага хүү 2024.05.11-нд мэндэлсэн ба Стеф хүүгээ мэндэлснээс хоёр долоо хоногийн дараа олон нийтэд зарлалаа.

    Стефен Көрригийн гэр бүл 4 дэх хүүхдээ өлгийдөн авлаа

    36 настай Стеф элит түвшинд тоглосоор байна

    Көрригийн хувьд дөрвөн хүүхдийн эцэг байх нь түүний насны бас нэг сануулга юм. Дөрвөн удаагийн аварга аль хэдийн 36 настай. Гэсэн хэдий ч тэрбээр хамгийн сайн хийдэг зүйлээ хийсээр байна.