1. Улирлын статистик үзүүлэлт
Улирлын статистик үзүүлэлтээр бол:
- О.Эрдэнэцогт /18.7 оноо, 3 дам, 6 сам, 1.4 тас, 0.3 хаалт, FG:46.6, FT:76.7, 3ptsFG:46.8 /
- А.Азбаяр /11.5 оноо, 1 дам, 6.5 сам, 1 тас, 1.3 хаалт FG:52.1 FT:68.6 3ptsFG:28.6/
- Т.Ууганбаяр /13 оноо, 5.2 дам, 6 сам, 2.5 тас, FG:48.9, FT:72.4, 3ptFG:35.1/
2. Нарийвчилсан статистик
Гадны томоохон өндөр хөгжилтэй орнуудын гаргадаг олон төрлийн нарийвчилсан статистик үзүүлэлтийг манай улсад гаргадаггүй ч талбайд байх +- үзүүлэлт, үр ашгийн үзүүлэлт зэргийг харвал О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр, А.Азбаяр нарын талбайд байх үр ашгийн үзүүлэлт өндөр ч, харьцуулбал О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр, А.Азбаяр гэсэн дараалал үүснэ.
3, Багийн амжилт
- А.Азбаяр Хасын Хүлэгүүд 19-8
- Т.Ууганбаяр Бишрэлт Металл 18-9
- О.Эрдэнэцогт BCH Knights 15-12
4. Манлайлал баг тамирчид болон сагсан бөмбөг сонирхогч нарт үзүүлэх нөлөө
Бүх Ододын санал асуулгаар хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй буюу энэ улиралд тоглолтоороо хүлээн зөвшөөрөгдсөн тоглогчид бол яах аргагүй О.Эрдэнэцогт, А.Азбаяр нар юм, хандлагын хувьд эдгээр 3 тоглогч олон нийтэд эерэг, спортын сайн талыг харуулдаг MVP болоход үгүйсгэх аргагүй, 3 тоглолтын багаа манлайлж байгаа байдлыг харьцуулж үзсэн О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр нарын манлайлал, багт үзүүлж буй нөлөө илүү байна. Тиймээс
- О.Эрдэнэцогт
- А.Азбаяр
- Т.Ууганбаяр
5. MVP өрсөлдөөнд өрсөлдөж буй багуудын улирлын хоорондын учраа буюу хоорондын тоглолт
Яг хоорондын тоглолтыг чухал үзүүлэлтэд авч үздэггүй ч гэсэн MVP өрсөлдөөнд өрсөлдөж буй тамирчдын хоорондын өрсөлдөөн энэхүү шагналыг авахад тодорхой хэмжээнд нөлөөлдөг
Бишрэлт Металл баг улирал Хасын Хүлэгүүд, BCH Knights багуудыг 2-ууланг нь 2-1
BCH Knights баг Хасын Хүлэгүүд багийг 2-1,
Хасын Хүлэгүүд баг Бишрэлт Металл, BCH Knights багуудад 1-2
- Т.Ууганбаяр
- О.Эрдэнэцогт
- А.Азбаяр
6, Багийнхаа MVP байх
Манай msports-ын хувьд олон улсын томоохон спортын платформуудыг дагаж туршлага судалж өөрсдийнгөө хөгжүүлдэг. Сэтгүүлч миний хувьд MVP шагналыг авахын тулд багийнхаа MVP байх, түүнийг байхгүйд тухайн баг ямар амжилттай байх бэ? гэдэг асуултыг 1т тавьдаг, тиймээс дараах байдлаар дээрх 3 тоглогчийг дарааллууллаа.
- О.Эрдэнэцогт, түүнийг BCH Knights багт байхгүй гэж төсөөлье, энэ амжилтанд хүрэхгүй болов уу, мөн О.Эрдэнэцогт багийнхаа яах аргагүй MVP мөн, багт нь түүнтэй өрсөлдөхүйц, орлохуйц тоглогч байхгүй, түүний орон зай багтаа ТОМ нөлөө үзүүлдэг.
- Т.Ууганбаяр, багуудын толгойны өвчин болсон дутагдалтай холбон тоглогчийн байрлалд тоглодог, багт нь түүнтэй өрсөлдөхүйц нөлөөтэй 1 л тоглогч байгаа нь А.Энхбаясгалан, гэхдээ багийг удирдан тоглуулдаг Т.Ууганбаяргүйгээр Металл багийг төсөөлөхөд бэрх.
- А.Азбаяр, мөн нь манай лигийн хамгийн ховор буюу самбарын тоглогч. Гэхдээ яг багийнхаа MVP мөн үү гэхэд эргэлзээтэй, Хасын Хүлэгүүд баг олон сайн тоглогчтой учраас 1 тоглогчийн үзүүлэх нөлөө бага.
7, Ингээд өөрсдийн боломжит 6 үнэлгээгээр авч үзвэл О.Эрдэнэцогт 9 оноотой 1т, Т.Ууганбаяр 13 оноотой 2т, А.Азбаяр 14 оноотой 3т дугаарлагдаж байна.
8, Цаасан дээр бичигдээгүй бас нэг зүйл байдаг нь нас ахиж яваа тамирчин, лигийн шинэ залуу тамирчин энэхүү шагналд өрсөлдвөл залуу тамирчныг дахиад нэг улирал амжилтаа бататгах, сайн тоглохыг харж энэхүү шагналыг өгсөн тохиолдол цөөнгүй байдаг.
Гэхдээ аль ч лигт, аль ч улсад шагнал бол маргаан дагуулсаар ирсэн, энэ удаад шагнал тодруулж буй эрхэмүүд багийн амжилт, хамгаалалтын нөлөө зэргээс үндэслэн 1-т тавьж А.Азбаярт уг шагналыг өгсөнийг үгүйсгэхгүй А.Азбаяртаа амжилт баяр хүргье.
Msports-ын зүгээс 2024-2025 оны улиралд статистик үзүүлэлтийг хөтөлж тогтмол мэдээ мэдээллийг хүргэсээр ирсэн бөгөөд дээрх 8 гол чухал үзүүлэлтийг харвал О.Эрдэнэцогт MVP болоход маргах хүн ховор байсан болов уу.