ОХУ Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан Европын холбоо Оросын олигарх эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дараа Алишер Усманов Олон улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчийн суудлаасаа буулаа. Усманов бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой хэмээн Европын холбооноос хориг тавьсан Оросын хэд хэдэн олигархиудын нэг байсан юм. Узбекистан гаралтай тэрбумтан энэ шийдвэрийг "шударга бус" гэж үзэж байгаагаа хэлээд авсан арга хэмжээг эсэргүүцэхээ амлав. Усманов өнгөрсөн арваннэгдүгээр сард олон улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсон бөгөөд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах түүнд баяр хүргэж байлаа. Өмнө нь тэрбээр 2020 он хүртэлх гурван олимпийн мөчлөгийн хугацаанд туялзуур сэлэмний дэлхийн удирдах байгууллагад 87 сая доллар хандивласан гэж тооцоолж байсан. 68 настай тэрбээр "Олон улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа шударга ёсыг тогтоох хүртэл нэн даруй түдгэлзүүлэхээр" сонгосон бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээг эсэргүүцэхээ амлав. Усманов 2008 оноос хойш Олон улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Усманов хэлэхдээ Би өөрийн нэр төр, алдар хүндийг хамгаалахын тулд хуулийн бүхий л арга хэрэгслийг ашиглана” гэжээ. Усманов болон бусад нэр бүхий 25 хүнд хөрөнгөө битүүмжлэх, мөнгө олгохыг хориглох, мөн тэднийг ЕХ-ны нутаг дэвсгэрээр нэвтрэх, дамжин өнгөрөхийг хориглох зэрэг арга хэмжээнүүд багтсан байна. Усмановыг Европын холбооны албан ёсны сэтгүүлд гарсан шинэчилсэн журамд "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нэн ойр дотно харилцаатай Кремлийг дэмжигч олигархи" хэмээн нэрлэсэн байна.
ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн довтолгооны эсрэг хариу үйлдэл үргэлжилсээр байгаа тул Европын холбоо сүүлийн алхамаа хийлээ. Өнгөрөгч пүрэв гаригт (2-р сарын 24) халдлага эхэлснээс хойш олон зуун энгийн иргэн амиа алдсан бол НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тооцоолсноор 520,000 гаруй хүн Украйныг орхин дүрвэсэн байна. Мягмар гарагт ОУОХ-ноос Орос, Беларусь улсын бүх тамирчид, албан тушаалтнуудад олон улсын спортын арга хэмжээнд оролцохыг хориглохыг зөвлөж, хоёр улсад зохион байгуулагдах гэж байгаа тэмцээнүүдийг шилжүүлэх, цуцлахыг дахин уриалсан юм.