Солилцооны цонх нээгдээд удаагүй байгаа энэ үед хамгийн эхний наймаа бол Деннис Шрөдерийг Уарриорс бараг үнэгүй авсан гэж хэлэхэд болно. Тэд түүний оронд Нетсд гэмтлийн улмаас улирал нь дууссан Мелтон болон хоёр дугаар тойргийн хоёр драфтын эрх л өгсөн. Товчхондоо маш том хулгай гэж хэлэхэд болно.
Харин энэхүү хөдөлгөөн шилжилтийн дуусах хугацаа 2-р сарын 6 хүртэл ямар өөр наймааг багууд хийх боломжтой талаар ярилцацгаая.
Гучин баг өнөөдрийн байдлаар улирлын дөрөвний нэг тоглолтуудаа хийсэн ба өөрсдийн дутуу болон давуу талаа олж харж, хаашаа юуг зорих ёстой чиглэлээ тодорхойлж, ямар хэмжээний баг вэ гэдэг ойлголттой болсон болов уу.
Ингээд энэ солилцооны цонхоор Дорнод бүсээс хамгийн идэвхтэй солилцоо наймаа хийх шаардлагатай гурван багийг онцлоё.