MSports logo
ЖҮДО БӨХИЙН ДАШТ 5-Р САРЫН 7-НД ДОХА ХОТНОО ЭХЭЛНЭ
  • А
    Админ

    4 сарын 24

  • ЖҮДО БӨХИЙН ДАШТ 5-Р САРЫН 7-НД ДОХА ХОТНОО ЭХЭЛНЭ

    5-р сарын 7-14-нд Катарын Дохад жүдо бөхийн ДАШТ явагдана. ДАШТ-д 60 орны 341 тамирчин оролцохоор одоогийн байдлаар мэдүүлгээ өгөөд байна.

    Монголын шигшээ багийн хувьд Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нараар удирдуулсан баг оролцоно. Багийн эмчээр Масатоши Нишикидо ажиллана.

    Эрэгтэй
     
    60 кг - Энхтайваны Ариунболд
    66 кг - Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
    73 кг - Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
    81 кг - Гэрэлтуяагийн Болор-Очир
    90 кг - Гантулгын Алтанбагана
    100 кг - Батхуягийн Гончигсүрэн
    +100 кг - Одхүүгийн Цэцэнцэнгэл

    Эмэгтэй
     
    48 кг - Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
    52 кг - Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
    57 кг - Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
    70 кг - Батсуурийн Ням-Эрдэнэ
    78 кг - Отгонбаярын Хүслэн
    +78 кг - Амарсайханы Адъяасүрэн