MSports logo
Парис 2024 Олимпийн сайн дурын ажилтан болох хүсэлт 200,000-ыг давжээ
  • А
    Админ

    4 сарын 25

  • Парис 2024 Олимпийн сайн дурын ажилтан болох хүсэлт 200,000-ыг давжээ

    Парис 2024 олимпод зориулсан сайн дурын ажилтны хөтөлбөр нь өргөдөл гаргах зорилтоо хэдийнэ давсан бөгөөд 200,000 гаруй хүн бүртгүүлээд байна. 3-р сарын 22-нд сайн дурынхны портал нээгдэхээс өмнө Парис 2024 зохион байгуулагчид Олимпод 30,000, Паралимпийн наадамд 15,000 сайн дурынхныг элсүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж, Паралимпийн сайн дурынхны тоонд хөгжлийн бэрхшээлтэй 3,000 сайн дурынхныг багтаах зорилт тавьж байлаа. Өргөдөл гаргагч нь 2024 оны 1-р сарын 1-нд дор хаяж 18 нас хүрсэн, франц эсвэл англи хэлээр ярьдаг, Олимп эсвэл Паралимпийн үеэр дор хаяж арав хоногийн турш оролцон ажиллах боломжтой байх ёстой юм. Өргөдөл 5-р сарын 3-нд дуусах бөгөөд үүний дараа хүсэлт илгээсэн хүмүүсийг 2023 оны 5-р сараас 8-р сарын хооронд шалгаж, тэнцсэн хүмүүсийг 9, 10-р сард зарлах юм.

    2024 оны эхээр Парис 2024 сайн дурынхны чуулга уулзалтыг зохион байгуулж, сургалтыг эхлүүлж, мөн энэ хугацаанд сайн дурынхны дүрэмт хувцасыг танилцуулна. Зуны болон өвлийн олимпийн сайн дурынхны дээд амжилтыг Хятад улс эзэмшдэг бөгөөд Бээжин 2008 зуны наадамд 1.2 сая, Бээжин 2022 өвлийн наадамд 960,000 гаруй хүсэлт ирүүлж байжээ. Парис-2024 Олимпийн наадам нь Францын нийслэлд 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдах юм. Харин паралимп ирэх оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болно.