MSports logo
TI тэмцээний аварга Team Spirit тодорлоо
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 30

  • TI тэмцээний аварга Team Spirit тодорлоо

    Жил бүр зохиогддог The International цахим спортын тэмцээний Дота 2 төрөлд Team Spirit баг түрүүллээ. Тус баг финалын тоглолтод Европын “Gaimin Gladiators” багийг 3:0 оноогоор хожжээ. Тоглолтыг “гурав хүртэлх тооны хожил” хэлбэрээр явуулсан байна. Энэ удаагийн тэмцээний шагналын сан 3.1 сая ам.доллар байв. Тэмцээнд түрүүлсэн Team Spirit баг 1.4 сая доллар, финалд өрсөлдсөн баг нь 370 мянган долларын шагнал хүртжээ. Тэмцээн 10 дугаар сарын 12-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон муж улсын Сиэтл хотноо болсон байна.  “Team Spirit”-ийн бүрэлдэхүүнд Оросын Ярослав Найденов (Miposhka), Магомед Халилов (Collapse), Денис Сигитов (Larl) нар, мөн Украины Илья Мулярчук (Yatoro), Мирослав Колпаков (Mira) тоглодог.  Тус баг The International тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа бөгөөд өмнө нь Европын OG баг хоёр удаа түрүүлжээ. The International бол видео тоглоомыг хөгжүүлэгч, хэвлэн нийтлэгч, дижитал дистрибьютер болох “Valve” корпорацаас жил бүр зохион байгуулдаг цахим спортын тэмцээн юм.