MSports logo
The MongolZ баг өнөөдөр Украйны B8 багтай өрсөлдөнө
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 16

  • The MongolZ баг өнөөдөр Украйны B8 багтай өрсөлдөнө

    PGL Cluj-Napoca 2026 тэмцээний эхний шатны тоглолтууд үргэлжилж байна. The MongolZ багийн хувьд эхний шатанд 1-1 амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тодруулбал эхний тоглолтдоо ялалт байгуулсан тэд өчигдөр хоёр дахь тоглолтоо Team Vitality-тай хийж 1-2 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Уг тоглолтын эхний мап манай багийн сонгосон Mirage дээр өрнөж 10-6 харьцаатай хожигдож явсан ч гайхалтай эргэн ирэлт хийн 10-13 болгон ялалт байгуулав. Харин тоглолтын хоёр дахь мап Dust2 дээр 13-4, шийдвэрлэх мап Nuke дээр 13-4 харьцаатай тус тус хожигдол хүлээсэн юм.

    The MongolZ баг өнөөдөр Украйны B8 багтай өрсөлдөнө

    Харин өнөөдөр олон улсын брэнд 1xBet Mongolia-ийн албан ёсны хамтрагч The MongolZ багийн хувьд өнөөдр тэмцээний гурав дахь тоглолтоо Украйны B8 багийн эсрэг 19:00 цагаас хийх гэж байна. Тус баг нь мөн адил 1-1 амжилттай байгаа ба Furia баг 2-0 харьцаатай ялагдал хүлээсэн бол өчигдөр HEROIC багийг 2-0 харьцаатай хожил байгуулж, 1-1 харьцаатай болсон байна.

    The MongolZ болон B8 багууд өмнө нь 2024 онд хоёр удаа таарч тоглоход хоёуланд нь манай баг ялалт байгуулж байжээ. Хэрвээ өнөөдөр ялалт байгуулж чадвал манай 2-1 амжилттай болж, хасагдах шатанд шалгарахад ердөө 1 хожил үлдэх юм.