2005 оны 9-р сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Аав, ээж, эмэгтэй, эрэгтэй хоёр дүүгийн хамт амьдардаг. Айлын том. Манай ээж сагсан бөмбөгийн спортын мастер. Аав багадаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Одоо бол аав теннисний спортоор дэд мастер. Эмэгтэй дүү Ч.Мартаа маань спортын мастер. Би олон улсын хэмжээний мастер. Бага эрэгтэй дүү хөлбөмбөг, теннис хоёроо зэрэг хичээллэдэг. Багадаа миний хувьд ширүүн хөдөлгөөнтэй, хэрсүү, ухаалаг хүүхэд байсан.
7 настай байхад аав, ээж намайг талбайн теннисээр хичээллүүлж эхэлсэн. Талбайн теннисээр хичээллэхэд гэр бүлийнхэн маань хамгийн их дэмжлэг үзүүлдэг. Аав өөрийн дүү бид хоёрыг талбайн теннисээр хичээллүүлж, өөрөө багш дасгалжуулагч болсон. Ээж маань тэтгэвэртээ гараад бид нарын хоолыг бэлдэж, бидний бүх зүйлд анхаардаг. Талбайн теннис тоглох үед өөрийн эрхгүй сайхан мэдрэмжийг дотроос төрүүлдэг. Эрч хүч мэдрэгдэж, сэтгэл санаа тайван болгодог. Талбайн хоёр талаас нэлээн том талбайд тоглодог болохоор бүх булчин шөрмөсийг ажиллуулж мөн сэтгэлзүй их шаарддаг нь надад таалагдаж хичээллэдэг болсон. Ер нь бол дурсамжтай үе зөндөө байгаа л даа. Гэхдээ хамгийн анхны спорттой холбоотой дурсамжтай үе гэвэл Тайланд улс руу 14 хүртэлх насны тэмцээнд 12 настайдаа явж байсан минь. Тухайн үед Есүгэн гээд найзтайгаа хосоор мөнгөн медаль авч байсан. Анхны олон улсын тэмцээн болохоор үнэхээр баярлаж байсан.
Англи хэлэндээ дундаас жоохон дээгүүр түвшнийх. Ер нь бол сургууль дээрээ анх сурсан. Анхандаа ичээд ярьж чаддаггүй байсан. Найз маань үнэхээр сайн болохоор гадаадад тэмцээнд явахаар өөрөө биш найзаараа л яриулдаг байсан. Тэгээд ганцаараа гадаад яваад ярих шаардлагатай болоод сайжирч эхэлсэн. Түүнээс хойш групп, ганцаарчилсан англи хэлний сургалтад суугаад сайжирсан даа.
Анх багштайгаа ярилцаад Монголд бэлтгэл хийхэд хэцүү байна. Талбай байхгүй, тэмцээн байхгүй байна гэж ярилцсан. Гадаад явъя гэхээр мөнгө байхгүй болохоор их сургуульд гадагшаа явбал илүү боломжтой гэж хэлсэн. Мөн Америк улсад их сургууль нь өрсөлдөөнтэй байдаг учир тийшээ явах талаар бодсон. Тэгээд NCAA-д бүртгүүлсэн. Тэгсэн чинь маргааш өглөө нь “Hi Маралгоо. Манайх ийм сургууль. Чи коллежид теннис тоглохыг хүсэж байна уу” гэсэн мессеж ирсэн. Би хариуд нь сурахыг хүсэж байна гэдгээ илэрхийлж, “whatsup”-аар холбогдоод шууд ярьсан. Надад 100 хувийн scholarship тэтгэлэг өгч байна гэдгийг мэдээд үнэхээр их баярласан. NCAA-д бүртгүүлсний дараа өөр олон сургууль холбогдоно гэж бодоогүй.Бүртгүүлсний дараа ахиад ч дөрөв, таван их, дээд сургуулиуд холбогдсон. Тэр дундаас Канзасын их сургуулийг сонгосон. Миний суралцахаар болсон “Kansas State University” гээд Канзас мужийн Манхаттан хотод байдаг. Теннисээрээ бол муждаа нэгт ордог сургууль. Энэ сургуулиасаа 100 хувийн тэтгэлэг авсан. Одоо 1-р сарын 3 гэхэд Америкт очоод их сургуульдаа суралцаж эхэлнэ. Цаашид их сургуульдаа сайн суралцаж, сайн тоглох. Их сургуульдаа чансаагаараа дээгүүрт бичигдэхийг хүсэж байна. Цаашлаад про мэргэжлийн тамирчин болох хүсэлтэй.
Эрэгтэй хүний оронд нэг өдөр орох боломж гарах байсан бол бэлтгэлийнхээ охин дүү нарын нэгтэй нь үерхэж үзэх байсан.
Талбайн Теннисээр сургалт явуулдаг "Хавай" спорт центерт хичээллэхийг хүсвэл MSPORTS app-аар дамжуулан бүртгэлээ хийлгээрэй. Утас: +976 9006 2211 Хаяг: Баянгол дүүрэг ДЦС4-с урагш 0.6km
Миний хүндэлдэг, үлгэр дуурайлал авдаг тамирчин Серена Уильямс. Түүний хичээнгүй, өөртөө итгэлтэй, юуг ч хийж чадахаар харцтай байдал нь таалагддаг. Гэр бүлээрээ бид нар “King Richard” киног үзэж байсан. Ер нь бол манай гэр бүлийн туулж явж байгаа зүйлтэй их адилхан санагдсан.
Оролцож байсан том тэмцээн уралдаан гэвэл би Бангладешд болсон 6000 долларын шагналын сантай тэмцээнд оролцож, түрүүлээд 6000 ам.доллар хожиж байсан. Улсын өсвөрийн зургаан удаагийн аварга, насанд хүрэгчдийн хоёр удаагийн аварга. Мөн 14 настайдаа Азид ранкаараа 2-т бичигдэж байсан. Одоо дүүгийнхээ хамт БНХАУ, Непал, БНСУ зэрэг олон улсуудад амжилттай тэмцээнд оролцож байгаа.
Одоогоор бол Ben Shelton-г крашладаг. Сүүлд коллежоо төгсөөд гарч ирсэн мундаг тамирчин байдаг.
Нэг хүний бодлыг уншиж үзэх боломжтой байвал багшийнхаа бодлыг уншиж үзмээр байдаг. Хэрвээ би ямар нэгэн байдлаар болохгүй байвал багшийнхаа бодлыг уншаад мэддэг байсан бол гоё байсан байх. Одоогоор Ан багш болон аав хоёр бэлтгэл ордог. Бэлтгэлээ долоо хоногт 6 өдөр хийдэг. Нэг өдөрт 3 цагийн бэлтгэл хийдэг. Долоо хоногт 3 удаад нь фитнесс бэлтгэл хийдэг.
Чөлөөт цагаараа дүүтэйгээ гадуур гарах дуртай. Хааяа кино үзээд хоол идээд явах дуртай. Бас бүжиглэх “Tik Tok” хийх дуртай.