Хамтрагч байгууллага
2006.01.31-нд Улаанбаатар хотод төрж өссөн. Ам бүл гурав. Айлын ганц охин. Аав, ээж хоёр маань хоёулаа сагс тоглодог. Сагсанд сонирхолтой хүмүүс байдаг болохоор намайг маш сайн дэмждэг. Багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй, дүрсгүй хүүхэд байсан.
Хамтрагч байгууллага
Хамгийн анх 6-р ангидаа сагсан бөмбөгийг сонирхож, дүүрэг, нийслэлийн тэмцээнд оролцож байсан. Яг тууштай хичээллээд хоёр жил болж байна. Сагснаас авдаг мэдрэмжийг өөр юмнаас авч чаддаггүй. Цаанаасаа л тийм гоё үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлдэг. Сагстай холбоотой хамгийн нандин үе маань өнгөрсөн жилийн U18 насны Энэтхэг улсад болсон тэмцээний үе. Үеийнхээ найзуудтай 8 хоног утсаа хураалгаад бөөндөө юм яриад хөгжилтэй байсан ч хамгийн дурсамжтай сэтгэлд ойр, сайхан мөч байсан. Мөн дээд лигийн аварга болсон үе хамгийн дурсамжтай.
Хамтрагч байгууллага
Миний өндөр 172 см. Сагсан бөмбөг бол хайр, аз жаргал, инээд хөөр, баяр баясал, уйтгар гуниг үргээгч минь. Сагс бол амьдралын бүх зүйл. Сайн найз нар олонтой. Нандинхүсэл, Номин хоёртой хамгийн сайн найзууд. Найзуудтайгаа хамт бэлтгэл хийх дуртай. Өдөр болсон явдлаа яриад инээлдэх дуртай.
Хамтрагч байгууллага
Эрэгтэй хүний оронд орох боломж гарвал тохолт /dunk/ хийж үзэх байсан.
Хамтрагч байгууллага
Крашладаг хүн гэвэл сагстай холбоотойгоор тоглолтыг нь үзэж, дэмждэг хүн Монголоос гэвэл М.Өлзий-Орших.
Хамтрагч байгууллага
TREATMENT цэнхэр & ULTRA улаан - Тухайн машины элэгдэл, насжилт, бохирдол гэх мэт зүйлсээс хамаарч харилцан адилгүй хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийгдэнэ. - Савлагаандаа 6ш тэй. Ширхэг тус бүр 30л -т үйлчилнэ. Нийт 180л-т үйлчилнэ. Жижиг болон дунд оврын машин, техникийн 2 сар орчмын хэрэглээ. ✅АШИГТАЙ хөрөнгө оруулалт.💲 ‼️АНХААР: 🚷Хүүхдээс хол байлгана уу. Холбогдох утас: 80367700
Хамтрагч байгууллага
Өнгөрсөн жил Ундрах дасгалжуулагч маань Нандинхүсэл, бид хоёрыг УБ Амазонс багтай холбож, оруулж өгсөн. Дээд лигийн хувьд энэ жил илүү ширүүн өрсөлдөөнтэй, илүү зохион байгуулалттай болж байгаа. Манай багийн хувьд өмнө жилийн адил 3 насны ангилалтай байгаа учраас гэр бүлээрээ байгаа юм шиг дотно мэдрэмжийг авч байна.
Хамтрагч байгууллага
Найз залуу байхгүй. Спортоор хичээллэдэг, цэвэрхэн хувцасладаг, өөртөө арчаатай хүнд дуртай.
Хамтрагч байгууллага
Дээд лигийн аварга. Мөн 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 8 багт багтаж чадсан нь том амжилт байсан. Миний цаашдын зорилго бол мэдээж дээд лигийн аваргаа хамгаалах, олон улсын тэмцээнд амжилттай оролцох.
Хамтрагч байгууллага
Нягтлан бодох бүртгэлээр одоо санхүү эдийн засгийн их сургуульд суралцаж байна. Өмнө нь сонирхдог байсан спорт гэвэл волейбол. Волейбол тоглож, Монгол цэнгээнт бүжиг бүжиглэдэг байсан. Одоо харин сагснаас өөр зүйл бодох сонирхолгүй л явж байна даа.
Хамтрагч байгууллага
Чөлөөт цагаараа хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийг хичээдэг. Байнга уулзаж, хамт байж чаддаггүй болохоор цаг гарвал дотнын хүмүүстэйгээ байх дуртай.