Хамтрагч байгууллага
Өмнөговь аймгийн Сэврэй суманд 2001 оны 12-р сарын 10-нд төрсөн. Бага насаа өвөө эмээ дээрээ буюу хөдөө өнгөрөөсөн. Харин сургууль орох нас дөхөж аймгийн төв дээр ирсэн дээ.
Хамтрагч байгууллага
Хөнгөн атлетикаар анх дөрөвдүгээр ангид байхдаа Хадбаатар багшид шавь орсноор эхэлсэн. Түүнээс хойш одоо хүртэл тасралтгүй хичээллэж байгаа.
Хамтрагч байгууллага
Хүүхэд насандаа хурга ишигний араас их гүйдэг байсан минь хөнгөн атлетикийн спортыг сонирхоход нөлөөлсөн байж магадгүй. Хурдан гүйгээд салхи мэдрэх нь таатай мэдрэмж өгдөг байсан ба энэхүү мэдрэмждээ хөтлөгдөөд тамирчин болохоор шийдсэн. Гэхдээ шантрах тохиолдлууд бишгүй тулгарна. Одоо ч гэсэн тийм үеүд бий.
Хамтрагч байгууллага
Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзаж хөгжилтэй юм ярьж, зугаацаж өнгөрүүлдэг. Мөн зураг бичлэг эвлүүлж, эдит хийх хоббитой.
Хамтрагч байгууллага
Монгол улсын Спортын мастер цолтой. Монгол улсын бүх ард түмний 200м гүйлтийн зайн аварга. Улсын чанартай тэмцээнээс нийт 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн. Сая өнгөрсөн “Ханжоу-2022” Азийн наадамд өөрийн хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон.
Хамтрагч байгууллага
Дуртай кинонууд олон Марвелын бүтээлүүд болох “Spider man”, “Тhоr” ДС-ээс “Flash”-ын дүрүүдэд дуртай.
Хамтрагч байгууллага
Эмэгтэй хүний ухаалаг үнэнч байдлыг нь хардаг.
Хамтрагч байгууллага
Хамгийн их урам зориг авдаг хүмүүс гэвэл аав болон Г.Жанцандорж багш маань байна. Мэдээж анх энэ спортыг сонирхоход нөлөөлсөн тамирчин гэвэл дэлхийн шилдэг тамирчин Усайн Болт байна.
Хамтрагч байгууллага
Одоогоор надад маш олон зорилго байгаа. Хамгийн том нь Монгол улсынхаа нэрийг аавынхаа нэртэй хамт Олимпын наадамд дуудуулах хүсэлтэй байна.
Хамтрагч байгууллага
Хөнгөн атлетик бол бүх спортын суурь бөгөөд аль ч спорт руу урвах чадвар сайн мөн өндөр хурд хүчний спорт учир хичээллэхэд тэвчээр нэлээн хэрэгтэй. Хичээллэж эхэлж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд зорилгодоо үнэн ч шударга бэлтгэлдээ сэтгэлтэй тус ч энэрэнгүй зөв хүн байгаарай хэмээн захимаар байна.