MSports logo
Монгол улсаас хоёр баг оролцож буй Остин Мажор тэмцээн маргааш эхэлнэ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 2

  • Монгол улсаас хоёр баг оролцож буй Остин Мажор тэмцээн маргааш эхэлнэ

    Цахим спорт тэр дундаа Counter Strike төрлийн Дэлхийн аварга гэгдэх хамгийн том, дээд зэрэглэлийн тэмцээн болох Мажор маргааш буюу 06-р сарын 03-нд хөшгөө нээнэ. Энэ удаагийн Мажор АНУ-ын Остин хотноо болох ба 06-р сарын 22-нд аваргуудаа тодруулах юм. Өмнө нь та бүхэнд The MongolZ багаас юу хүлээх талаар нийтлэл хүргэсэн бол энэ удаа олон улсын спорт шинжээчид болох 1xBet-ийн зүгээс тэмцээний талаар "мэдвэл зохих" мэдээллүүдийг хүргэж байна.


    Монгол улсаас хоёр баг оролцож буй Остин Мажор тэмцээн маргааш эхэлнэ

    Тэмцээн зохион байгуулагч "BLAST.tv"-ийн санаачлан хэрэгжүүлж буй Остин Мажор 2025 нь "Counter-Strike"-ийн түүхэн дэх 22 дахь Мажор бөгөөд "CS2" хувилбараар болж буй гурав дахь тэмцээн юм. Мажор тэмцээнүүдэд хамгийн олон удаа түрүүлсэн баг бол Данийн Astralis баг юм. Тэд нийтдээ дөрвөн удаа аваргын цом өргөсөн түүхтэй. Харин Fnatic 3 удаа, харин домогт Украины баг NAVI хоёр удаа аварга болохдоо. нэгийг нь CS:GO, нөгөөг нь CS2 хувилбар дээр хүртсэн. Сүүлийн таван Мэйжор тэмцээнд таван өөр баг түрүүлсэн гэдгээрээ энэ жилийн аваргаар өөр баг түрүүлэх магадлалтай байна.

    ОРОЛЦОГЧ БАГУУД

    Тоглоомыг хөгжүүлэгч "Valve" энэ жил Мажор тэмцээнд оролцох багуудын тоог 24-өөс 32 болгож нэмэгдүүлж гурван шатны ангиллаар зохиохоор болжээ. Бүс нутгийн чансаагаар дэлхийн шилдэг 16 баг 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөр эцэслэж, тэмцээнд шууд оролцох урилга авсан. Эдгээрээс мөн чансаагаараа найман баг нь гуравдугаар шатанд шууд шалгарсан бол үлдсэн найман баг хоёрдугаар шатнаас эхэлнэ.


    3-р шат

    • Европ: Team Vitality, MOUZ, Team Spirit, Aurora, NAVI, G2
    • Америк: Team Liquid
    • Ази: The MongolZ

    2-р шат

    • Европ: Team Falcons, FaZe Clan, 3DMAX, Virtus.pro
    • Америк: paiN Gaming, FURIA, MIBR, M80

    1-р шат (MRQ буюу бүс нутгийн урьдчилсан шат)

    • Европ: OG, HEROIC, Metizport, Nemiga, BetBoom, B8
    • Америк: Complexity, Imperial, Wildcard, Fluxo, NRG, Legacy
    • Ази: TYLOO, FlyQuest, Chinggis Warriors

    Сонирхуулахад манай Chinggis Warriors баг анх удаа Mажор тэмцээнд оролцох эрхтэй болсон ба тус тэмцээнд оролцож буй хоёр дахь Монгол баг гэдгээрээ онцлогтой байна. Тэд 05-р сарын 27-нд АНУ-д очсон ба тэмцээнийхээ бэлтгэлд аль хэдийн оржээ. Тэд эхний тоглолтоо Европын HEROIC багийн эсрэг хийнэ. Тоглолтын хуваарь одоогоор тодорхой болоогүй байна.

    Монгол улсаас хоёр баг оролцож буй Остин Мажор тэмцээн маргааш эхэлнэ

    ТЭМЦЭЭНИЙ ФОРМАТ БА ШАГНАЛЫН САН

    Остин Мажор тэмцээн зургадугаар сарын 3-наас зургадугаар сарын 22-ны хооронд болно. Гурван шаттай ба бүгд швецарь системээр явагдана. Эхний шатны тоглолтууд BO1 ба хасагдах болон цааш шаларах шатны тоглолтууд BO3 дүрмээр. Шат тус бүрээс 8 баг дараагийн шатанд шалгарах бол унасан 8 баг тэмцээнээс шууд хасагдана.

    Эхний шатнаас 16 баг тэмцээнээ эхлүүлэх ба тэдний тал нь тэмцээнээ эрт өндөрлүүлнэ. Үлдсэн багууд хоёрдугаар шатанд дэлхин шилдэг багууд болох Falcons, FaZe Clan зэрэгтэй өрсөлдөнө. Харин гуравдугаар шат буюу жинхэнэ элитүүдийн тулаан зургадугаар сарын 12-нд эхэлж, дэлхийн шилдгүүд өрсөлдөж эхэлнэ.

    Плейоффын шат нь шууд хасагдах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, ялагдсан баг тэмцээнээс шууд хасагдана. Мөн гуравдугаар байрын төлөөх тоглолт байхгүй.

    Шагналын сан нийт $1.250.000

    • Аварга – $500,000
    • 2-р байр – $170,000
    • 3–4-р байр – тус бүр $80,000
    • 5–8-р байр – тус бүр $45,000
    • 9–16-р байр – тус бүр $20,000


    1xBet-ийн албан ёсны түнш The MongolZ баг чансаагаараа дэлхийд 4-рт эрэмбэлэгдэж байна.


    Монгол улсаас хоёр баг оролцож буй Остин Мажор тэмцээн маргааш эхэлнэ
    1. Vitality
    2. Falcons
    3. Spirit
    4. The MongolZ
    5. MOUZ
    6. NAVI
    7. Aurora
    8. FaZe Clan

    Мэдээж тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчид, аварга авах магадлалаар тэргүүлэгчид бол Team Vitatity. Тэд энэ оны эхэнд Robin Kool “ropz” хэмээх шилдэг тоглогчийг багтаа нэгтгэж, бүрэн төгс бүрэлдэхүүнтэй болсон. Энэ багт ZywOo (AWPer), apEX (IGL) зэрэг чадварлаг тоглогчид байгаа тул тэднийг буулгаж авна гэдэг амаргүй. Энэ онд гэхэд тэд зургаан том тэмцээнд түрүүлж, ESL Grand Slam Season 5-ийн аварга болсон. Одоо тэд 30 тоглолт дараалан ялалт байгуулсан гэсэн гайхамшигтай амжилттайгаар Мажорын индэр дээр ирлээ. The MongolZ багийн албан ёсны хамтрагрч 1xBet-ын зүгээс маргааш эхлэх BLAST.tv Остин Мэйжор 2025 тэмцээнийг дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай хүргэх болно. Бидэнтэй хамт байж, The MongolZ болон Chinggis Warriors багуудаа дэмжээрэй!

    Мөн CS2-ийн дэлхийн аварга болох "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнийг албан ёсны эрхтэй зөвхөн “ESN – eSports Network”-ийн Youtube хуудас болон “Premier Sports Network 5” сувгаар хүлээн авч үзээрэй.

    Youtube: https://www.youtube.com/@esn.esportsnetwork