MSports logo
Шатрын спортын Их мастер С.Билгүүн 5 оноотой тус тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд бичигдэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 26

  • Шатрын спортын Их мастер С.Билгүүн 5 оноотой тус тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд бичигдэж байна

    Азийн 19 дэх удаагийн наадам "Ханжоу-2022"-ын шатрын спортын өнөөдрийн тоглолтууд явагдаж дууслаа. Шатрын Их мастер С.Билгүүн долоодугаар тойргийн байдлаар дөрвөн хожил, хоёр тэнцээ, нэг хожигдол амсаж 5 оноотойгоор тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд бичигдэж байна. С.Билгүүн долоодугаар тойрогт  Узбекстаны тамирчин Абдусатторов Нодибректэй хоёрдугаар ширээнд тоглосон ба тус тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Маргааш тэрээр наймдугаар тойрогт 15:00 цагаас тоглоно. Түүний шатрын цуврал хичээлүүд манай msports.mn вэб болон апп-т байршдаг бөгөөд та хүссэн үедээ түүний хичээлийг үзэх боломжтой.

    Мөн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж буй Шатрын Их мастер С.Ган-Эрдэнэ зургаадугаар тойрогт Шири Ланка улсын тамирчинд ялагдсан бол долоодугаар тойрогт Киргизтаны тамирчинг ялж нэг оноо авснаар нийлбэр дүнгээр 3.5 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Наймдугаар тойргийн тоглолтууд маргааш 15:00 цагаас эхэлнэ