Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA /-ноос зохион байгуулдаг сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн Аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсын Sports Hub ордонд 03-р сарын 26-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. Тус тэмцээнд үндсэнд шатанд оролцох эрхийн төлөө Эрэгтэй 17 баг, эмэгтэй 15 багууд дөрвөн хэсэгт хуваагдан хоёр өдөр өрсөлдөж, дараагийн шатанд орох багууд тодорлоо.
Монголын эрэгтэй, эмэгтэй шигээ багуудтай тоглох багууд тодорлоо
3 сарын 28


А хэсэгт: Хонг Конгийн шигшээ баг Бахрайны багууд 3 хожилтойгоор тэнцсэн ч нийт авсан оноогоор Хонг Конг дээр нь жагссан. Улмаар тэд үндсэн А хэсэгт манай Монголын шигшээ баг болон эзэн орон болох Сингапурын шигшээ багтай тоглох болно.
B хэсэгт: Урьдчилсан шатанд Энэтхэгийн баг нэгч ялагдал амсалгүй 3 хожил аван үндсэн хэсэгт шалгарлаа. Ийнхүү B хэсэгт Хятад, Тайван, Энэтхэгийн шигшээ багууд өрсөлдөнө.
С хэсэгт: Урьдчилсан шатанд Ираны шигшээ баг төвөггүй гурван хожил авч, дараагийн шатанд дэвшив. Улмаар тэмцээний Үндсэн С хэсэгт Япон, Авсртралиийн хүчирхэг багууд дээр Иран нэмэгдэж орлоо.
D хэсэгт: Урьдчилсан шатны халуухан өрсөлдөөн энэ хэсэгт өрнөв. Учир нь Тайланд, Туркменистан, Вьетнамын шигшээ багуудын хожил тэнцсэн байсан ба Вьетнам Тайландын багуудын тоглолтын үр дүнгээр дараагийн шатанд орох баг тодрох байв. Тус тоглолтод Тайланд ялвал шууд дараагийн шатанд, Вьетнам 5 болон түүнээс дээш оноогоор хожвол дараагийн шатанд шалгарах байсан ба Вьетнам 18-15-аар хожиж явахдаа алдаатай гурваас шидэн оруулж, улмаар чөлөөт шидэлтээ хийснээр "Кино" шиг төгсгөл хийн Үндсэн шатанд өрсөлдөхөөр боллоо. Ийнхүү тэмцээний D хэсэгт Шинэ Зеланд, Катар, Вьетнамын шигшээ багууд өрсөлдөнө.
Эмэгтэй багуудын хувьд:

А хэсэгт: Урьдчилсан шатанд БНСУ-ын шигшээ баг Малайз, Бахрайны багуудыг буулгаж аван түүхэндээ анх удаа Үндсэн хэсэгт өрсөлдөхөөр болсон байна. Ийнхүү үндсэн хэсэгт хүчирхэг БНХАУ, Шинэ Зеланд, БНСУ-ын багууд өрсөлдөх болно.
B хэсэгт: Урьдчилсан шатанд Тайваны шигшээ баг нэг ч хожигдолгүйгээр дараагийн шатанд амжилттай шалгарав. Улмаар үндсэн хэсэгт Монголын шигшээ баг болон Тайланд, Тайванын шигшээ багууд өрсөлдөхөөр болж байна.
С хэсэгт: Урьдчилсан шатанд Вьетнамын шигшээ баг Иран, Казакстан, Малдивын багуудыг буулган авч үндсэн хэсэгт өрсөлдөх эрхтэй боллоо. Үндсэн С хэсэгт хүчирхэг Япон, эзэн орон, Вьетнамын шигшээ багууд өрсөлдөнө.
D хэсэгт: Урьдчилсан шатанд Индонези, Туркменистаны багууд 2 хожилтой тэнцсэн ч Индонези 51 оноо цуглуулснаар дараагийн шатанд шалгарлаа. Ийнхүү үндсэн шатанд Австрали, Филиппин, Индонези зэрэг багууд өрсөлдөхөөр болж байна.
FIBA-ын албан ёсны хамтрагч 1хbet