Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон бол өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна. Өнөөдөр Монголын таван бөх барилдахаас 55 кг-д зодоглож буй Б.Отгонтуяа эхний ялалтыг байгуулж, шөвгийн наймд шалгарлсан. Улмаар тэрбээр шөвгийн наймд Казахстаны 35 настай хашир туршлагатай бөх Зульфия Яхароваг 11:0-ээр оноогоор цэвэр ялсан юм. Манай бөх эхний хоёр барилдаанд дараалж цэвэр ялахдаа нэг ч оноо алдалгүй, 21 оноо аваад байна.