Тайландын шигшээ багийн тоглогч Фредрик Лиш: ...Сайн уу Монголчуудаа, юу байна даа. Тоглолтод шаардлагагүй бөмбөг алдалтаас болж хожигдлоо, 3х3 5х5 хоорондоо их ялгаа байхгүй, аль алийг нь тоглодог, сүүлийн жилүүдэд 3х3 тоглож байгаа...
Тайландын шигшээ баг урьдчилсан хэсэгтээ 2-0 амжилттайгаар хэсгийн сүүлийн тоглолтоо Вьетнамын багтай хийлээ. Тэдний хувьд хожих, эсвэл 5 болон 5-аас бага онооны зөрүүгээр хожигдсон тохиолдолд дараагийн шат буюу үндсэн хэсэгт шалгарах байсан хэдий ч чухал үед эсрэг багийн 2 онооны шидэлтэнд алдаа хийж 3 оноо алдсанаар 21-15 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.