1,250,000 ам долларын шагналын сантай PGL Cluj-Napoca 2025 тэмцээний 3 дах раундад The MongolZ баг сүүлийн 2 учраандаа ялагдаад байсан Бразилын paiN багийг маш ширүүн тоглолтын эцэст шийдвэрлэх 3 дах MAP дээр 4-8-аар байраа сольсон хэдий ч 9-0 гэсэн гайхалтай тоглолтыг үзүүлж ялалт байгуулсанаар хасагдах шатанд шалгарах эрхээ ШУУД авлаа.
3 тойргийн дараах байдлаар 3-0 амжилттай, 3 тоглолтондоо ердөө 1 map хожигдож тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна.
Тэдэнтэй ижил 3 хожилтой FaZe Clan баг хасагдах шатны эрхээ аваад байна.
The Mongolz баг эхний тойрогт Complexity-г 2-0, 2-р тойрогт Wildcard-г 2-0, 3-р тойрогт paiN Gaming багийг 2-1 харьцаагаар хожоод байна.
Манай багийн хувьд 4 хоног амраад дараагийн тоглолт 2025.02.21-ний орой болно.
#Mpost #Mnews #TheMongolz #cs2 #gameday
Спортын мэдээ мэдээллийг Msports.mn-ээс