АНУ-ын хүндийг өргөлтийн тамирчин Оливиа Ривз өнгөрсөн пүрэв гарагт эмэгтэйчүүдийн 71кг-ын жинд (157 паунд) түрүүлж алтан медалийг хүртсэн. Тэгвэл Ривз нь баасан гарагт ахин 117 кг (258 фунт) өргөж, олимпын дээд амжилтыг тогтоожээ. Тэрээр нийлбэр дүнгээр 262 кг (578 фунт) өргөж, алтан медалийн төлөө Колумбын тамирчин Мари Лейвис Санчес (мөнгө), Эквадор улсын тамирчин Анги Паола Паласиос Дажомес (хүрэл) нарыг буулган авсан байна.
Ингэснээр АНУ олимпын наадамд 24 жилийн дараа хүндийг өргөлтийн төрлөөр алтан медаль авч байгаа юм. Хамгийн сүүлд 2000 онд Австрали улсын Сиднейд болсон олимпод хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Тара Нотт-Каннгем алтан медаль хүртэж байжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн анхны олимп байсан юм.