MSports logo
Тедди Ринер Парисын "Их дуулга"-ын найм дахь түрүүгээ авлаа
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 7

  • Тедди Ринер Парисын "Их дуулга"-ын найм дахь түрүүгээ авлаа

     Олимпын хоёр удаагийн аварга Тедди Ринер Парис “Их дуулга”-аас найм дахь түрүүгээ хүртлээ. Жүдо бөхийн энэ оны эхний томоохон тэмцээн болох Парисын “Их дуулга”-д +100 кг-ын жинд өрсөлдөн Францын домогт жүдоч Тедди Ринер шигшээ барилдаанд БНСУ-ын Ким Мин Жонг ялснаар тус тэмцээнд ялалт байгууллаа. Үндсэн цагт оноо авалгүй явсаар сүүлийн 23 секундэд “Алтан оноо” авсны дараа дараа Ринер татами дээр дээшээ харан хэвтэж, баяраа тэмдэглэв. Өөрийн нутаг дээрээ бахархалтайгаар ялалт байгуулсан түүнд Берси Аренад цугласан үзэгчид алга ташилтаар бэлэг барилаа. 

     

    Тедди Ринер Парисын "Их дуулга"-ын найм дахь түрүүгээ авлаа

    Өдгөө 34 настай жүдогийн домогт тамирчин нутаг нэгт Люси Декоссоос нэг түрүү илүү авснаар Парисын “Их дуулга”-д найм дахь удаагаа түрүүлсэн цоо шинэ амжилтын эзэн болсон юм. Ринерийн хувьд энэхүү ялалт нь Токиогийн олимпод хүрэл медаль хүртсэнээсээ хойшхи хамгийн чухал амжилтуудын нэг нь яахын аргагүй энэхүү тэмцээн байсан ба +100 кг-ын жингийн томоохон өрсөлдөгчдийн нэг гэдгээ дахин нэг баталсан тохиолдол боллоо. 

    Өдгөө 34 настай тэрбээр энэ зун болох Парисын олимпод оролцож гурав дахь алтан медалиа хүртэх зорилготой байгаа нь ойлгомжтой. Хэрвээ түүний зорилго биелбэл Японы домогт жүдоч Номура Тадахиротой зэрэгцэх болно.