MSports logo
Лионель Месси найм дахь удаагаа Баллон Д’Орын эзэн болж хамгийн олон удаа хүртсэн амжилтаа шинэчиллээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 31

  • Лионель Месси найм дахь удаагаа Баллон Д’Орын эзэн болж хамгийн олон удаа хүртсэн амжилтаа шинэчиллээ

    Дэлхийн хөл бөмбөгийн холбооноос тухайн жилийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинд гардуулдаг Баллон Д’Орын шагналыг Аргентин улсын тамирчин, хөлбөмбөгийн супер од Лионель Месси найм дахь удаагаа хүртэж, хамгийн олон удаа хүртсэн түүхэн амжилтыг шинэчиллээ. Өдгөө АНУ-ын “MLS” лигийн Интер Миами багт хүчин зүтгэж буй ахмад тоглогчдын нэг билээ. Өнөөдрийг хүртэл MLS-ийн нэг ч тоглогч Баллон Д’Орыг хүртэж байгаагүй бол Лионэл Месси лигт идэвхтэй тоглож байхдаа энэ шагналыг хүртсэн анхны тоглогч гэдгээрээ онцлогтой. Шагнал гардуулах ёслолын үеэр Интер Миамигийн хамтран эзэмшигч Хорге Мас, Дэвид Бекхэм нар MLS-ийн комиссар Дон Гарберын хамт улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирэв.

    Лионель Месси найм дахь удаагаа Баллон Д’Орын эзэн болж хамгийн олон удаа хүртсэн амжилтаа шинэчиллээ

    Шагналаа гардан авсных нь дараа сэтгүүлчид Лионель Месси зодог тайлах төлөвлөгөө байгаа эсэхийг асуухад "Цаашид хэр удаан хөлбөмбөг тоглохоо хэлж мэдэхгүй байна” хэмээн хариулжээ. 

    Лионель Месси найм дахь удаагаа Баллон Д’Орын эзэн болж хамгийн олон удаа хүртсэн амжилтаа шинэчиллээ

    Лионель Мессигийн араас хамгийн олон удаа Баллон Д’Орын эзэн болсон тамирчид: 

    • Lionel Messi: 8
    • Cristiano Ronaldo: 5
    • Michel Platini: 3
    • Johan Cruyff: 3
    • Marco van Basten: 3 удаа тус тус хүртсэн байна. Роналдо хамгийн сүүлд 2017 онд тус шагналыг хүртэж байжээ. 
    Лионель Месси найм дахь удаагаа Баллон Д’Орын эзэн болж хамгийн олон удаа хүртсэн амжилтаа шинэчиллээ