MSports logo
ДИДЬЕ ДЕШАМ 2026 ОН ХҮРТЭЛ ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛАНА
  • А
    Админ

    1 сарын 8

  • ДИДЬЕ ДЕШАМ 2026 ОН ХҮРТЭЛ ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛАНА

    Дидье Дешам Францын хөлбөмбөгийн багийн ахлах дасгалжуулагчаар дор хаяж 2026 оны зургадугаар сар буюу дараагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх хүртэл шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.  Тэрбээр өөрөө тоглогч байхдаа 1998 онд Францын шигшээ багаа ахлан ДАШТ-д түрүүлж байсан. Өдгөө 54 настай Дидье Дешам 2018 онд Францыг дасгалжуулан ДАШТ-д түрүүлэхэд хүргэсэн бол өнгөрсөн сард Катарт болсон цомоо хамгаалан финалд Аргентинд торгуулийн цохилтоор хожигдсон. Дешам 2012 онд одоогийн үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 2020-2021 оны Үндэстнүүдийн лигт ялалт байгуулж, Евро 2016-ын шигшээд шалгарсан билээ.Францын Хөлбөмбөгийн Холбоо мэдэгдэлдээ: "Францын хөлбөмбөгийн холбоо болон холбооны ерөнхийлөгч Ноэл Ле Грает Францын багийг удирдаж буй Дидье Дешамыг 2026 оны 6-р сар хүртэл сунгаж буйгаа мэдэгдэхэд таатай байна. Туслах дасгалжуулагч Гай Стефан, хаалгачийн дасгалжуулагч Франк Равиот, биеийн тамирын дасгалжуулагч Сирил Мойн нар шигшээ багт үлдэх болно” гэж хэллээ. Одоо Дешам 2026 оны 6, 7-р сард АНУ, Канад, Мексик даяар болох 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын өмнө Германд болох Евро 2024 тэмцээнд Францын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг ийнхүү удирдан дасгалжуулах нь тодорхой болж байна.