БНХАУ-ын Шямэнь хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд С.Тулга дасгалжуулагчтай, А.Батхуяг тэргүүтэй залуучууд оролцож, эзэн орны хоёр ч багийг талбай дээр нь буулгаж аван хүрэл медалийн эзэд болжээ.
Оюутны аварга шалгаруулах тус тэмцээнд тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй 12 шилдэг баг өрсөлдсөн байна. Монголын шигшээ баг өнгөрсөн зургаа дугаар сард БНХАУ-ын Зоушан хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 16 багаас шигшээ тоглолтод шалгаран, мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм. Монголын баг тэмцээний эхний тоглолтоо Эквадор улсын багтай хийж 21:16 оноогоор, түүний дараа Уганда улсын багийг 21:13 оноогоор хэсгээ тэргүүлэв. Улмаар хагас шигшээд шалгарах эрхийн төлөө талбайн эзэн хүчирхэг БНХАУ-ын Хуачиа их сургуулийн багийг олон зуун хөгжөөн дэмжигчдийн нь өмнө 21:13 оноогоор илүүрхэн хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Энэ оны ДАШТ-нь Хуачиа их сургуулийн кампуст зохиогдсон юм.