MSports logo
Будапештийн “Их дуулга”-д Монголын 10 жүдоч өрсөлдөнө
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 10

  • Будапештийн “Их дуулга”-д Монголын 10 жүдоч өрсөлдөнө

    Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 11-нд эхэлнэ. Азийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохион байгуулагдаж буйгаараа энэ удаагийн тэмцээн онцлогтой байгаа юм.


    Тус тэмцээнд дэлхийн 70 орны 530 гаруй жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн гурван жин, эмэгтэйчүүдийн дөрвөн жинд нийт 10 тамирчин зодоглохоор Будапешт хотыг зорилоо.

    Будапештийн “Их дуулга”-д Монголын 10 жүдоч өрсөлдөнө

    Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Энхдөл, Л.Анхзаяа нар барилдана.


    Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, -78 кг-д О.Хүслэн нар хүч үзэх юм. Монголын баг тамирчдыг “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар удирдан оролцоно.

    Будапештийн “Их дуулга”-д Монголын 10 жүдоч өрсөлдөнө

    Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 65 жүдоч бүртгүүлсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д 34 тамирчин өрсөлдөхөөр болжээ.


    Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг болон эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаанууд болно. Харин тамирчдын сугалааг маргааш зохион байгуулахаар товлосон байна.