MSports logo
FISSURE Playground 3: The MongolZ аваргын төлөө өрсөлдөж чадах уу?
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 8

  • FISSURE Playground 3: The MongolZ аваргын төлөө өрсөлдөж чадах уу?

    БНХАУ-д болох FISSURE Playground 3 тэмцээн нь шинэ бүрэлдэхүүнтэй болсон олон улсын брэнд 1xbet-ийн хамтрагч The MongolZ багийн хувьд гурав дахь том сорилт болох гэж байна. Энэ удаад The MongolZ ямар өрсөлдөгчидтэй учрах, аваргын төлөө өрсөлдөх боломж хэр байгаа талаар хүргэе.

    FISSURE Playground 3: The MongolZ аваргын төлөө өрсөлдөж чадах уу?

    Тэмцээний формат болон оролцох багууд

    Нийт 1 сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground #3 тэмцээн есдүгээр сарын 8–13-нд БНХАУ-ын Сужоү хотод зохион байгуулагдана.


    Тэмцээнд нийт 16 баг оролцож, хоёр хэсэгт хуваагдана. Хэсгийн шатанд багууд давхар хасагдах журмаар тоглож, зургаан баг плей-оффт шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө.

    Хэсэг тус бүрийг тэргүүлсэн баг шууд хагас шигшээд шалгарах бол бусад дөрвөн баг шөвгийн наймын шатнаас плей-оффын тоглолтоо эхлүүлнэ. Харин гуравдугаар байрыг тодруулахын тулд тусгай тоглолт зохион байгуулна.


    Тэмцээнд оролцох багуудыг наймдугаар сарын VRS чансаанд үндэслэн тодруулсан бөгөөд 15 баг урилгаар оролцох бол үлдсэн нэг эрхийг хаалттай сонгон шалгаруулалтаар шийджээ.

    FISSURE Playground 3: The MongolZ аваргын төлөө өрсөлдөж чадах уу?

    Тус тэмцээнд:

    9z Team, Legacy, FURIA, BetBoom Team, G2 Esports, PARIVISION, FaZe Clan, The MongolZ, MIBR, Alliance, TYLOO, Astralis, BIG, GamerLegion болон сонгон шалгаруулалтаас эрхээ авсан 5star баг оролцоно.


    Энэ удаагийн тэмцээний онцлог нь дэлхийн шилдэг хэд хэдэн баг оролцохгүй байгаа явдал. Тэмцээний хуваарь нягт байгаатай холбоотойгоор Spirit, Falcons, MOUZ, Vitality, NAVI, Aurora зэрэг чансааны шилдэг 10-т багтдаг зургаан баг FISSURE Playground #3-ыг өнжихөөр болсон.


    Энэ нь 1xbet-ийн хамтрагч The MongolZ болон бусад оролцогчдын хувьд аваргын төлөө өрсөлдөх боломжийг нэмэгдүүлж байна.


    FISSURE Playground 3: The MongolZ аваргын төлөө өрсөлдөж чадах уу?

    Хэн фаворит вэ?

    The MongolZ-ийн хувьд энэ тэмцээнд хамгийн хүнд өрсөлдөгчдөөр FURIA, Legacy, G2 багуудыг нэрлэж болно.

    Бразилийн FURIA багийг туршлагатай тоглогч FalleN ахалж байгаа бол багийн бүрэлдэхүүнд хүчирхэг AWPer molodoy багтдаг. Тэд мэргэжлийн талбарт олон жил өрсөлдөж буй, туршлага ихтэй багийн нэг.


    Харин Legacy сүүлийн үед тун сайн тоглолт үзүүлж байна. Тэд CS Asia Championships 2026 тэмцээнд түрүүлж, Esports World Cup 2026-д гуравдугаар байр эзэлсэн.

    G2-ийн хувьд шинэ од нь тодорч байгаа бөгөөд AWPer r1nkle сүүлийн тоглолтуудаараа багийнхаа гол тоглогчдын нэг болж байна.

    FISSURE Playground 3: The MongolZ аваргын төлөө өрсөлдөж чадах уу?

    The MongolZ-д боломж бий

    Хэсгийн хуваарийн хувьд The MongolZ харьцангуй боломжийн хэсэгт хувиарлагдсан. FURIA, Legacy болон тоглолтын үр дүнг урьдчилан таахад хэцүү FaZe Clan багууд бүгд нэг хэсэгт багтсан бол The MongolZ өөр хэсэгээс тоглоно.


    The MongolZ баг хэсгийн эхний тоглолтоо MIBR-ийн эсрэг хийх бөгөөд өмнө нь тус багтай гурван удаа тоглохдоо бүгдэд нь ялалт байгуулж байжээ.


    Хэрэв MIBR-ийг хожвол дараагийн тоглолтод 9z Team болон сонгон шалгаруулалтаар орж ирсэн 5star багийн хоорондын тоглолтын ялагчтай учирна.


    Чансаагаар 9z Team энэ тэмцээнд оролцож буй хамгийн өндөр эрэмбэтэй баг боловч The MongolZ тэдний эсрэг сайн үзүүлэлттэй. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа тоглоход Монголын баг гурав хожиж, нэг удаа хожигдсон байна.


    Гэхдээ хамгийн сүүлд хоёр баг IEM Cologne Major 2026 тэмцээнд таарахад 9z Team нь The MongolZ-ийг хожиж, тэмцээнээс хассан. Тиймээс дахин учирвал Монголын багийн хувьд хариугаа авах боломж ч гарч болох юм.

    FISSURE Playground 3: The MongolZ аваргын төлөө өрсөлдөж чадах уу?

    Эхний зорилго — плей-офф

    The MongolZ-ийн хувьд эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулах нь хамгийн чухал. Учир нь дээд хүснэгтийн эхний шатны тоглолтуудаа амжилттай давж чадвал плей-оффт шалгарах боломж нэмэгдэнэ.


    Энэхүү тэмцээнд нэг тоглолтод хожигдсон ч тэмцээн дуусахгүй. Доод хүснэгтээр дамжин плей-оффт шалгарах боломж хэвээр үлдэнэ.


    The MongolZ-ийн бүрэлдэхүүний тоглогчид сүүлийн үед тогтвортой сайн тоглолт үзүүлж байгаа бөгөөд шинээр нэгдсэн хоёр тоглогч ч багтаа хурдан дасаж буйгаа харуулж байна.

    Тиймээс Монголын баг энэ удаагийн FISSURE Playground #3 тэмцээнд аваргын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой.


    Тэмцээний зуны завсарлагааны дараа олон баг хамгийн сайн формоо хараахан олж амжаагүй байгаа тул плей-оффт ямар багууд шалгарахыг урьдчилан таахад амаргүй. Гэхдээ The MongolZ хэсгийн шатыг амжилттай давж чадвал аваргын төлөөх боломж нь улам нэмэгдэх нь гарцаагүй.

    FISSURE Playground 3: The MongolZ аваргын төлөө өрсөлдөж чадах уу?