Миннесота Тимбервулвс багийн тоглогч Карл-Энтони Таунс Финикс Санс багийн эсрэг тоглолтод түүний 28 насныхаа төрсөн өдөр тохиож байв. Гурван удаагийн Бүх оддын шагналт залуу төрсөн өдөр нь энэ өдөр тохиож байгаагийн улмаас олны анхаарлын төвд байх байсан. Лхагва гарагт Голден Стэйт Уарриорсын эсрэг хийсэн гайхалтай тоглолтынхоо дараа түүнийг дахин гялалзана гэж олон хүн хүлээж байлаа. Харамсалтай нь түүний төрсөн өдрийн баярт тохирсон тоглолт болсонгүй. Миннесота Тимбервулвс өнөөдөр Финикс Санс багийн эсрэг тоглож, 133-115-ын харьцаагаар хожигдол хүлээв. Финикс хотод болсон тоглолтод талбайн эзэд Миннесота Тимбервулвс багийн долоо дараалсан хожлын зогсоож, Девин Бүүкер, Кевин Дюрант нар тус бүр 31 оноо авчээ. Бүүкер, Дюрант хоёрын хослол нь 17,071 хүн цугларсан хүмүүсийн өмнө Финикс Санс багийг илт илүүрхэхэд хүргэсэн. Тоглолтын 2-р үед Карл Энтони-Таунсын эсрэг Дрю Юбанкс хаалт/данк/ хийсэн нь түүний төрсөн өдрийн тоглолтыг улам бүрхэг болголоо. Ийнхүү Финикс Санс, Тимбервулвсийн хожлын цувралыг зогсоож, улирлын 5 дахь хожлоо авсан бол Миннесота Тимбервулвс 8 хожил, 3 хожигдолтой болж Өрнөд бүсийн гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байна.
Карл-Энтони Таунсын 28 насны төрсөн өдрийн тоглолт түүний төсөөлснөөр байсангүй
11 сарын 16
Ингээд Карл-Энтони Таунсын талаар товч мэдээллийг хүргэе.
Тэрбээр 1995 онд Нью Жерси мужийн Эдисон хотод төрсөн. Монмутын их сургуульд сагсан бөмбөг тоглож байсан бөгөөд багаасаа сагсан бөмбөгийн гайхалтай авьяасаа харуулсан. Тавдугаар ангид байхдаа тэрбээр “Piscataway Technical”-ийн бага сургуулийн багийн эгнээнд тоглож байв. Таунс Нью-Жерсигийн Метучен хотын Сент Жозеф ахлах сургуульд орохдоо аль хэдийн супер од болсон байсан бөгөөд нэгдүгээр курс, хоёрдугаар курс, бага ангийн сурагч байхдаа багаа муж улсын аварга шалгаруулах тэмцээнд түүчээлж байсан. Таунс ахлах сургуулийн сүүлийн гурван улирлын турш 127 гурван онооны шидэлт хийж, гурван удаа дараалан Бүх улсын багт нэрлэгджээ. Сент Жозефст өнгөрүүлсэн сүүлийн жилдээ Таунс нэг тоглолтод 20.9 оноо, 13.4 самбар, 6.2 хаалт дунджилж, талбайгаас 66.1 хувь, чөлөөт шидэлтийн шугамаас 82.2 хувь довтолсон байна. Бүр илүү гайхалтай нь, боловсролын хувьд ч тэрбээр дээгүүрт нэрлэгдэж, ахлах сургуулиа 3.96 голч дүнтэй төгссөн юм. Тэрбээр Дьюк, Флорида, Канзас зэрэг мужуудаас илүү Кентаккийн их сургуулийг сонгосон. Таунсын гэр бүл АНУ даяар залуу насанд хүрэгчдэд зориулсан тэтгэлэгт сан байгуулж, үйлчилгээ муутай нийгэмд бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “KAT” санг ажиллуулдаг. NBA-д шинэ тоглогчийн хувьд тэрбээр 2016 оны 1-р сард Авралын армитай хамтран гутлын аялал эхлүүлж, шинэ болон ашиглагдаагүй гутлын хандивын оронд Тимбервулвсын тасалбар санал болгож байжээ. 2017 оны Талархлын баярт зориулан Таунс Миннесотагийн буяны хоолны төвд 10,000 доллар хандивлаж, гэр бүл, тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан баярын хоолыг санхүүжүүлжээ.
Таунс олон улсын тавцанд Доминиканы Бүгд Найрамдах Улсыг төлөөлдөг. Карл-Энтони Таунс нэгдүгээр курсийнхээ дараа 2015 оны NBA-гийн драфтад нэрээ өгч, Миннесота Тимбервулвс багийн тэргүүн сонголтоор сонгогдсон билээ. Тэр цагаас хойш өөрийгөө NBA-ий талбайд батлан харуулж, гурван удаагийн Бүх одод тоглогчоор нэрлэгдээд байна. Түүний хувийн амьдралын хувьд Жордин Вүүдс хэмээх Америкийн загвар өмсөгч бүсгүйтэй үерхдэг. Түүний найз бүсгүй "Life of Kylie" телевизийн реалити шоунд тоглосноороо алдартай. Лхагва гарагт Таунс 28 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд түүний найз бүсгүй Жордин Вүүдс инстаграм дээрээ “Чамгүйгээр амьдралыг төсөөлийн аргагүй” хэмээн төрсөн өдрийн мэндчилгээгээ нийтэлсэн юм. Хосууд 2020 оны долдугаар сараас хойш болзож байна.