АНУ-д үйл ажилгаагаа явуулдаг “The Slate” гэх хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажилгаа явуулдаг сонингийн газрын спортын сэтгүүлч Lou Bezjak гэх хүн: 4дэх жилдээ коллеж-д тоглох гэж байгаа Шаравжамцын Энхийн-одын талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Дөрөв дэх жилдээ коллежид тоглох гэж байгаа Шаравжамцын Энхийн-одын талаар “The Slate” сонин нийтлэл гаргажээ.
8 сарын 7


Майк Шаравжамц: Монголын анхны Division I тэтгэлэгтэй сагсан бөмбөгчин
Майк Шаравжамц гэдэг залуу Монголын спортод томоохон нэртэй нэгэн. Өмнөд Калифорнийн их сургууль буюу USC / Өмнөд Каролинагийн Их Сургууль/ түүнээс өндөр амжилтыг хүлээж буй.
Түүний аавыг Монголчууд “Монгол акул” гэж хочилдог байсан бол Энхийн-одыг олон хүн “Монгол Майк” хэмээн дууддаг.
“Тийм ээ, манайхан намайг тэгж дууддаг юм,” гэж Майк өөрөө инээмсэглэн хэлсэн.
USC-ийн сошиал медиа баг ч түүнтэй хөгжилтэй тоглоом хийж, бэлтгэлийн үеэр хийсэн 360 градусын эргэлттэй данкийн бичлэгийг “Түүний нэр Майк, тэр Монголынх” гэж нэрлэжээ.

Майкийн бүтэн нэр нь “Энхийн-Од Майкл Шаравжамц” бөгөөд овгийг нь гадаадууд “шар-рав-жомпс” гэж дуудна. Монголд нэр хүндтэй тэрээр Division I спортын тэтгэлэг хүртсэн анхны Монгол иргэн билээ. Улаанбаатар хотод түүнд зориулсан хана зургийн бүтээл, бас сагсан бөмбөгийн талбай хүртэл бий.
АНУ-д төрсөн Майк Монголд 10 жил амьдарч, 12 настайдаа дахин Америк руу буцаж, сагсан бөмбөгийн мөрөөдлөө үргэлжлүүлсэн. Тэр багаасаа аавынхаа мөрөөр явж, Шаравжамц аав нь 213 см өндөр, Харлем Глобтроттерс багийн анхны ази тоглогч байсан. Түүний өвөө ч Монголын үндэсний шигшээ багийн гишүүн байжээ.
2001 онд Sports Illustrated сэтгүүлд бичсэнээр, Майкийн аавыг LSU-ийн дасгалжуулагч Дэйл Браун Монголд анх олж харж, шууд Division I-ын тоглогч гэж үнэлсэн байдаг. Аав нь Харлем Глобтроттерст хоёр жил тоглосон.

2019 онд Монголын Сагсан Бөмбөгийн Үндэсний Холбооны арга хэмжээнд Майк аавтайгаа хамтран слэм данк-н тэмцээнд тохолт үзүүлсэн бөгөөд аав нь хуучин өмсгөл болох 55 дугаартай өмсгөлтэйгөөр Майк аавынхаа дээгүүр харайж данк хийж байжээ.
Майк энэ улиралд Gamecocks багт тоглоход данклах чадвараа сайжруулж, будагтай талбайд чадварла байх зорилготой. Өмнөд Каролинагийн багт 55 дугаарыг өмсөнө. Энэ баг түүний коллежийн спортын дөрөв дэх, сүүлийн баг нь юм. Өмнө нь Dayton, San Francisco, Utah багуудад 99 тоглолт хийсэн бөгөөд 2023 онд NBA-ийн драфтэд оролцсон ч эргээд коллежид буцаж иржээ.

Utah-д 2024-25 оны улиралд Майк дунджаар 7.2 оноо, 3.4 самбар, 2.8 дамжуулалт өгсөн. Дөрөвдүгээр сард шилжилтийн хөдөлгөөнд орж, богино хугацаанд USC-д элссэн.
“Эндхийн тоглох хэв маяг болон дасгалжуулагч нарын баг надад таалагдсан. Би Coach Paris-ыг хүндэлдэг, түүний дасгалжуулалт надад тохирно гэж боддог,” гэж Майк хэлсэн.
Тэр багаасаа Кевин Дюрант, Мэжик Жонсоны тоглолтыг харж өссөн. Тэд хоёул том биетэй бөгөөд бөмбөгтэй сайн ажилладаг тоглогчид юм.

USC-ийн дасгалжуулагч Ламонт Парис өнгөрсөн улирал 12-20 харьцаатай тоглосон багийг шинэчлэхэд 11 шинэ тоглогч авчирсан бөгөөд Майк тэдний нэг. Түүний бие, бөмбөгтэй ажиллах чадвар, олон талт үүрэг гүйцэтгэх чадвар нь дасгалжуулагчид таалагдсан.
Парис хэлэхдээ, “Тэр бөмбөг барьсан цагт тоглолтын бүх боломжийг харж чаддаг. Олон шийдвэр гаргагчтай байх тусам довтолгоо илүү үр дүнтэй болдог.”
Парис Майкийн тоглолт, багтаа тохирох олон боломж бий болгодог чадварыг магтан хэлэв:
“Майк тоглолтын мэдрэмжээрээ онцгой чадвартай. Түүний шийдвэр гаргалт сайн, дамжуулалт үргэлж сайн хийдэг. Тэр тоглолт болгонд маш итгэлтэй байдаг учраас бидэнд тун сайн тохирч байна.” хэмээв.
