Чөлөөт бөхийн 2024 оны Монголы Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд "Буянт Ухаа" спорт цогцолборт явагдаж байна. Одоогийн байдлаар эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг болон эмэгтэйчүүдийн 53 кг, 59 кг, 68 кг-ийн жинд аваргын төлөө өрсөлдөх тамирчид тодорчээ.
Эрэгтэйчүүд
57 кг-д З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ
70 кг-д Э.Тэмүүлэн, Ц.Чинзориг
97 кг-д Г.Ганхуяг, Ө.Батзул
Эмэгтэйчүүд
53 кг-д Б.Болортуяа, Б.Хулан
59 кг-д Б.Болор-Эрдэнэ, Б.Анударь
68 кг-д Э.Одзаяа, П.Номин-Эрдэнэ нар шалгарчээ.
УАШТ-ээс аварга болсон тамирчид олимпын эрхийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцоно. Холбооны зүгээс тэмцээнд оролцсон тамирчдын чансааг тодорхойлж, цаашид олон улсын тэмцээнд эрэмбэ, дараагаар оролцуулах юм.
Чөлөөт бөхийн УАШТ-ий шигшээ барилдаанд өрсөлдөх тамирчид тодорлоо
Б
Бэлгүүн
1 сарын 12

