MSports logo
Эрик Споелстра дасгалжуулагчийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээг хийлээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 10

  • Эрик Споелстра дасгалжуулагчийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээг хийлээ

    Майами Хит багийн ахлах дасгалжуулагч Эрик Споелстра багтайгаа найман жилийн 120 сая доллароос дээш үнэтэй гэрээ хийхээр тохиролцлоо. ESN-ийн сэтгүүлч Адриан Вожнаровскийн хэлснээр энэхүү гэрээ нь 120 сая доллароос илүү дүнтэй байх ба дасгалжуулагчдын хамгийн өндөр дүнтэй гэрээ болж буйг мэдээлсэн байна. Детройт Пистонс багийн дасгалжуулагч Монти Уильямсын байгуулсан гэрээ бусад дасгалжуулагчдад ч мөн адил нөлөөлөөд эхэлсэн бололтой. Тэрбээр энэ жил зургаан жилийн 78.5 сая долларын гэрээ байгуулсан юм. 

    Энэ жил 53 настай Споелстра аль хэдийн NBA-ын шилдэг дасгалжуулагчдын нэгт зүй ёсоор тооцогдож буй. Магадгүй Грегг Поповичийн дараа орох ч боломжтой. Өнгөрсөн жил бүсийнхээ наймдугаар байраар шалгарсан ч бүсийн финал хүртэл явж чадсан нь түүний үнэ цэнийг улам өсгөхөд нөлөөлсөн. Энэ улиралд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож хараахан чадахгүй байгаа ч Майами Хит баг 21-15 амжилттайгаар бүсийнхээ тавдугаар байрт бичигдэж байна.