MSports logo
Өнөөдөр Бүх Оддын Тоглолтын багуудын драфтын үйл ажиллагаа явагдана
  • Б
    Бэлгүүн

    1 сарын 10

  • Өнөөдөр Бүх Оддын Тоглолтын багуудын драфтын үйл ажиллагаа явагдана

    Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн Бүх Оддын тоглолт 1-р сарын 12, 13-ны өдрүүдэд болно. Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын Бүх Оддын тоглолтын санал асуулга энэ сарын 07-ны өдөр дуусаж, эмэгтэй, эрэгтэй багуудын ахлагчид тодроод байгаа юм. Бүх Оддын санал асуулгад эрэгтэй тамирчдаас IHC Apes багийн тоглогч М.Өлзий-Орших, Бишрэлт Металл багийн тоглогч Д.Дэлгэрням нар хамгийн өндөр саналыг авч, Бүх Оддын тоглолтод оролцох хоёр багийн ахлагчаар сонгогдсон бол эмэгтэй тамирчдаас Хасын Хүлэгүүд багийн тоглогч Ө.Индра, Улаанбаатар Амазонс багийн тоглогч Б.Ариунцэцэг нар хамгийн өндөр саналыг авч, хоёр багийн ахлагчаар сонгогдлоо. Ахлагчид өнөөдөр явагдах сүүлийн хоёр тоглолтын Half Time Show-ны үеэр өөрийн багийн тоглогчдыг драфтын системээр сонгоно. Бүх Оддын Тоглолтын эрэгтэй багуудын бүрэлдэхүүн өнөөдөр 18:10 минутын тоглолтын завсарлагаар тодрох бол эмэгтэй багуудын бүрэлдэхүүн 20:40 минутын тоглолтын үеэр тодорно. 

    Өнөөдөр Бүх Оддын Тоглолтын багуудын драфтын үйл ажиллагаа явагдана
    • Ур Чадварын тэмцээн
    • 3 онооны шидэлтийн тэмцээн
    • Холимог оддын тоглолт
    • Бүх Оддын эрэгтэй, эмэгтэй багуудын тоглолт зэрэг олон сонирхолтой өрсөлдөөн биднийг хүлээж байна.