MSports logo
МУГТ Э.Цэндбаатар Олимпын сорил тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөхөөр эх орондоо ирлээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 3

  • Э.ЦЭНДБААТАР: "Би зугаалах гэж ирээгүй. Надад зорьсон, бодсон зүйл зөндөө байгаа. Өмнөх алдаагаа давтахгүй, олимпын наадамд алтан медаль харчихсан байгаа." Парис-2024 олимпын наадмын эрх олгох сүүлийн ганц тэмцээн боксчдыг хүлээж байна. 5-р сарын 23-нд Бангкок хотод эхлэх эрхийн тэмцээний өмнө Монгол улсад 4-р сарын 6,7-ны өдрүүдэд сорил тэмцээн зохион байгуулна. Энэхүү сорилоос шалгарсан боксчид Тайландад болох олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх болно. Манай улсаас боксын спортод одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн 50 кг-д Есүгэн цорын ганц олимпын эрхийг аваад байна. Эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд ширэн бээлийтнүүд эрхийн төлөө Тайландыг зорих болноо.

    Дэлгэрэнгүй