MSports logo
“Тбилисийн Их дуулга” тэмцээнд оролцохоор Монгол улсын жүдочид Гүрж улсыг зорилоо
  • М
    Мөнхбаясгалан

    3 сарын 17

  • “Тбилисийн Их дуулга” тэмцээнд оролцохоор Монгол улсын жүдочид Гүрж улсыг зорилоо

    Гүрж улсын Тбилис хотод гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээнд ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглохоор Гүрж улсын зүг мордлоо.

    “Тбилисийн Их дуулга” тэмцээнд оролцохоор Монгол улсын жүдочид Гүрж улсыг зорилоо

    Энэхүү тэмцээнд 55 орны 440 гаруй тамирчин хүч үзэх бол Монгол улсыг төлөөлж эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, олон улсын хэмжээний мастер Ө.Жанцандорж, 73 кг-д олимп хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар.

    “Тбилисийн Их дуулга” тэмцээнд оролцохоор Монгол улсын жүдочид Гүрж улсыг зорилоо

    Эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер А.Мишээл, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, -78 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Урангоо өрсөлдөх юм. 

    “Тбилисийн Их дуулга” тэмцээнд оролцохоор Монгол улсын жүдочид Гүрж улсыг зорилоо

    Энэ тэмцээнд манай тамирчдын өрсөлдөх 60 кг-д 36, 66 кг-д 43, 73 кг-д 44, 48 кг-д 25, 57 кг-д 23, 63 кг-д 26, -78 кг-д 21 жүдоч барилдахаар бүртгүүлсэн байна. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа энэ сарын 19-нд болно.

    Гэрэл зургийг: Монголын Жүдо бөхийн Холбоо