MSports logo
Т.Уянга, Ч.Түвдэнтарваа нар 5-р байрт шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 5

  • Т.Уянга, Ч.Түвдэнтарваа нар 5-р байрт шалгарлаа

    Азийн наадмын Жюү Жицү төрлийн эхний өдрийн барилдаанууд өндөрлөх шатандаа орж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн Төмөрөөгийн Уянга хүрэл медалийн төлөө Тайландын тамирчин Тан Печрада Касия-д 12-0 харьцаатай ялагдан эхний 5-р байрт шалгарлаа. Тэрбээр эхний барилдаандаа Казакстаны тамирчинг ялж, удаах барилдаандаа АНЭУ-ын тамирчинд ялагдаж, дагах барилдаанд Хятадын Ву Гуаншанийг ялснаар хүрэл медалийн төлөө шалгараад байсан юм. 

    Т.Уянга, Ч.Түвдэнтарваа нар 5-р байрт шалгарлаа

    Түүний араас эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Ч.Түвдэнтарваа мөн хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Жоо Сонхёнтой учраа таарч ялагдал хүлээн тус жингийн шилдэг 5-т багтлаа. Өнөөдөр эхний барилдаанаа Саудын Арабын тамирчин Мухаммед Ибрахимийг идэвхийн оноогоор ялж, хасагдах шатанд Тайландын Хасде Куннапонгийн эсрэг хийн 3:0-ээр ялж, улмаар шөвгийн наймд АНЭУ-ын тамирчин Алсувайди Мухаммедед ялагдсан ч дагах барилдаанаа АНЭУ-ын бөх Яабрыг ялснаар хүрэл медалийн төлөө шалгараад байсан юм. Маргааш Жюү Жицүгийн барилдаанууд 10:00 цагаас үргэлжлэн явагдана.

    Гэрэл зургийг Ч.Ганбат 

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover