Саудын Арабын про лигийн аварга болоход Роналдугийн багийн хувьд бодит байдал тийм ч дардан амжилттай биш байна. “Аль-Насср” лигийг тэргүүлэгч “Аль-Хилал”-аас дөрвөн онооны ард бичигдэж байна. Роналдугийн баг Аль-Хилалыг ардаа хийхийг хүсвэл илүү ахих ёстой. Роналду ням гарагт болсон тоглолтын дараа багтаа урам зориг болох мессежийг илгээв. Тодруулбал, ням гарагт Аль Насср баг Аль Фатехыг 2:1-ээр буулган авснаар аваргын төлөөх зорилгот нь найдлага бага ч гэсэн үлдсэн. Тоглолтын дараа Роналду сошиал сүлжээнд түүнийг болон багийнхан болон хөгжөөн дэмжигчдээ лигт түрүүлэх боломжтой гэдэгт итгэхийг уриалсан байна.
Роналду: "Ахин нэг хожил, дахин нэг гоол"
Б
Бэлгүүн
2 сарын 19


Энэхүү тоглолтын гоолын салхийг нэрт тоглогч Криштиану Роналду хагалж, 17' дахь минутад гоол оруулсан бол эсрэг багаас 29' дахь минутад Салем Аль Нажди оруулж, эхний хагас тэнцээгээр өндөрлөсөн. Улмаар 79' дахь минутад Аль Наср клубээс Бразилд төрсөн Португалын шигшээ багийн тоглогч Отавио хожлын гоолыг оруулсан юм. Лхагва гарагт "Аль-Наср" шөвгийн 16-гийн хариу тоглолтоо Аль-Файхатай хийх хуваарьтай байна.
