MSports logo
ФОТО: Турины Тусгай олимпоос манай тамирчид медалийн багц дүүрэн эх орондоо ирлээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 18

  • ФОТО: Турины Тусгай олимпоос манай тамирчид медалийн багц дүүрэн эх орондоо ирлээ

    Италийн Турин хотноо энэ сарын 08-аас 15-ныг дуустал үргэлжилсэн Тусгай олимпын наадамд манай баг тамирчид амжилттай оролцон нийт 21 медальтайгаар эх орондоо сэтгэл дүүрэн ирлээ. Нийт 24 тамирчин спортын зургаан төрөлд дэлхийн 1500 гаруй тамирчидтай өрсөлдөж, 5 алтан медаль, 10 мөнгө, 6 хүрэл медаль хүртэн хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн юм. Наадамд амжилттай оролцсон нийт тамирчид өглөө Чингис Хаан олон улсын нисэх буудалд олон цагийн нислэгт ядарсан ч инээд хөөр, баярын нулимстай ар гэрийнхэн, багш дасгалжуулагчтайгаа уулзав. Тэдний баярын инээмсэглэл, медалийн шажигнасан чимээ, ар гэр, багш нарын бахархал дүүрэн харц Чингис хаан олон улсын нисэх буудлыг чимж байлаа.



    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover

    Монголын Тусгай Олимпийн Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг:


    "Амжилт дүүрэн оролцсон тамирчдаараа маш их бахархаж байна. Дэлхийд Тусгай хэрэгцээт хүүхэд, залуусыг дэмжих, тэднийг спортын ямар ч төрлөөр гадуурхалгүй өрсөлдөх боломж улам бүр нэмэгдэж, манай улс ч мөн адил дэлхийтэй хөл зэрэгцэн алхаж яваагаа баталсан сайхан үйл явдал боллоо"


    ФОТО: Турины Тусгай олимпоос манай тамирчид медалийн багц дүүрэн эх орондоо ирлээ