“Blast Bounty Fall 2025 season 2” -н шөвгийн наймын эхний тоглолтууд өнгөрөгч шөнө Мальта-н BLAST Arena Studios-д боллоо. “THE MONGOLZ” багийн хувьд шөвгийн наймын тоглолтод, Турк улсын “AURORA” баг амлаж аваад байсан .
Тэдний тоглолт 8-р сарын 14-c 15-нд шилжих шөнө 01:00 цагаас, BO3 журмаар явагдаж дууслаа уг тоглолтын үр дүн 2:0 харьцаагаар хожиж, BLAST Bounty Fall 2025 тэмцээний шөвгийн дөрөвт үлдлээ. THE MONGOLZ баг ялалт байгуулснаар AURORA багт амлаад байсан BOUNTY онооны талыг нь өөрсдөө авч талыг нь дараагийн тоглолт дээрээ өөрсдийн оноонд нэмэх юм. Шөвгийн наймын үлдсэн хоёр тоглолтын үр дүнгийн дараа шөвгийн дөрвийн тоглолтын хуваарь тодорхой болно.