Дугуйн спортоор хичээллэдэг Монгол залуус нийт 2500-2700км зам буюу Хөвсгөл болон Байгал нуурыг зорьсон аяллаа эхлүүлсэн байна. Тэд энэ замыг 25-30 хоногт туулах зорилго тавиад байгаа юм.
Дугуйн спортоор хичээллэдэг Монгол залуус 2500км дугуйн аяллыг эхлүүлсэн байна
М
Мөнхбаясгалан
6 сарын 3
Энэ аяллаар тэд дугуйн спорт гэдэг ямар их тэсвэр тэвчээр шаарддаг, энэ спортын сонирхолтой талууд болоод хамгийн гол зүйл нь нийт замынхаа турш хандив цуглуулж, хүүхдийн төв сувилалд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой байгаа нь юм.
Дугуйн спортоор дамжуулж урт замын аялал хэр гайхалтай болдог талаар өөрсдийн цахим хуудсанд влог хэлбэрээр билэг болон зураг байршуулж байна. Мөн тэд өөрсдийн цахим хуудсанд “Та бүхэн сайхан сэтгэлийн үүднээс бидний аяллын турш сошиал дээр оруулах дүрс бичлэгүүдийг дэмжиж, хуваалцаж өгөөрэй Монголын үрс маш олон болох болтугай” хэмээн дэмжлэг хүссэн байна. Өмнө нь эдгээр залуус мөн Байгаль нуур хүртэл дугуйн аялал хийж байсан юм.
2500КМ ДУГУЙН АЯЛАЛ — МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БЯЦХАН ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ





