Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсын нийслэл Варшав хотноо 6-р сарын 1-с эхэллээ.
Манай эрэгтэй шигшээ баг тэмцээний B хэсэгт багтсан бөгөөд өчигдөр хэсгийн эхний хоёр тоглолтоо Чех болон талбайн эзэн Польшийн шигшээ багийн эсрэг хийж, Чехийн шигшээ багт 17-14 харьцаатай хожигдсон бөгөөд тус тоглолтод манай шигшээ багаас Г.Дөлгөөн 5 оноо, 7 самбараас бөмбөг авалт авсан бол Э.Сугар-Очир 5 оноо 2 самбараас бөмбөг авсан байна. Мөн Г.Болор-Эрдэнэ 4 оноо, 2 самбараас бөмбөг авсан байна. Манай шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Польшийн шигшээ багийн эсрэг хийж, 21-19 харьцаатай хожиж, хэсэгтээ 1-1 амжилттай, 4-р байрт бичигдэж байна. Тус тоглолтод манай шигшээ багаас багийн лидер А.Ананд 9 оноо авч багаа тэргүүлсэн бол Г.Болор-Эрдэнэ 5 оноо, Г.Дөлгөөн 4 оноо, Э.Сугар-Очир 3 оноо авч багаа хожилд хөтөллөө. Манай эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо 06-р сарын 05-нд 01:20 цагаас АНУ-ын шигшээ багтай хийх бол хэсгийн сүүлийн тоглолтоо 03:10 цагаас Латвийн шигшээ багтай хийнэ.





