MSports logo
ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД КАТАРЫН УЛАМЖЛАЛ, СОЁЛД СУРАЛЦАЖ БАЙНА
  • А
    Админ

    11 сарын 30

  • ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД КАТАРЫН УЛАМЖЛАЛ, СОЁЛД СУРАЛЦАЖ БАЙНА

    Катар улс нь өөрсдийн гэсэн өвөрмөц олон онцлогтой. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн фанатууд тус улсын соёлтой танилцаад зогсохгүй, үндэсний улалмжлалт хувцас хэв маягийг хөлбөмбөгтэй уялдуулан өмсөж, туршиж үзсээр байна. Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн худалдаачид хөлбөмбөгийн өөр өөр орны өмсгөл, туг далбаа зэргийг дэлгэн тавьж эхэлжээ. Дэлхийн аваргын үеэр хамгийн их борлуулагдаж байгаа зүйлсээр арабын үндэсний хувцсыг хөлбөмбөгийн фанатуудад зориулж улс, улсын төрийн далбааны онцлогийг уусган хослуулсан хувцас нэрлэгдэж байна. Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид өөрсдийн дуртай багууддаа гүн гүнзгий хайр, хүсэл тэмүүллээ харуулахын тулд өмсгөл өмсөж, туг далбаагаа намируулдаг. Улмаар, хөгжөөн дэмжигчид өөрсдийн дэмждэг багуудын туг, өмсгөлийг худалдаж авахын тулд явган хүний зам, худалдааны төвүүдээр зочилж худалдан авалт хийж байна. Нийслэл хотын Уттара хотоос Гулистан хүртэлх бараг бүх худалдааны төв, явган хүний замд туг, өмсгөл зарж байна. Бусад дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгэн адил Бразил, Аргентины туг, өмсгөлийн эрэлт хэрэгцээ хамгийн өндөр байна.

    Катарт бараг 16 жил худалдаа хийж байгаа иргэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэрх борлуулалтын хэмжээ нь түүний хүлээлтээс давж гарч байна гэжээ. “Би одоо өдөр бүр 6000-8000 такагийн үнэтэй туг зарж байна. Энгийн үед би өдөрт 1000-1500 такагийн далбаа зарж чаддаггүй байсан ч дэлхийн аваргын тэмцээн миний бизнесийг ахиулж байна гэлээ. Дака хотын Шинэ захын бүсэд оёдолчид далбаа бэлтгэж, худалдагчид тэндээсээ туг худалдаж аваад нийслэлийн өнцөг булан бүрт борлуулж байна. Катарын "New Market"-ийн Али Бабагийн оёдолчин Абдул Ханнан хэлэхдээ "Ихэвчлэн бид 3, 12-р сард Тусгаар тогтнолын баяр, Ялалтын баярын өмнө томоохон ажлын захиалга авдаг. Харин одоо бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө асар их захиалга авч байна." гэв. Дэлхий дээрх хамгийн том тэмцээн гэгддэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан өмсгөлийн худалдаа ч мөн эрч хүчээ авч байгааг онцолж байна. 

     

    Н.Бэлгүүн