Парис 2024 паралимпын наадам өндөрлөж, манай баг тамирчид 1 алт, 3 мөнгөн медальтай эх орондоо ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд №151 дүгээр зарлиг гаргаж олимп, паралимп, олимпын төрөл, жингийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. /ЗГ-ын тогтоолоор шинэчлэн найруулсан/
Тамирчдад сар бүр олгох урамшуулал:
- Олимп, паралимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөг,
- Олимп, паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөг,
- Олимп, паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг,
- ДАШТ-ээс олимпын төрөлд багтах зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг,
- ДАШТ-ээс олимпын төрөлд багтах зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөг,
- ДАШТ-ээс олимпын төрөлд багтах зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500,000 төгрөгийг сар бүр олгодог.