Монголын Үндэсний шигшээ баг 2027 онд Саудын Араб улсад зохиогдох Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх Плэй-Оффын шийдвэрлэх хоёр тоглолтыг Зүүн Тиморын багийн эсрэг хийх хуваарьтай. Эхний тоглолт Индонези улсын Жакарта хотод 09-р сарын 05-ны өдөр болсон ба манай шигшээ 4-1 харьцаатай харамсалтай хожигдол хүлээсэн. Тэгвэл хариугаа нэхэх, оноо илүү цуглуулах хариуцлагатай тоглолтыг өнөөдөр 16:00 цагаас хөлбөмбөгийн ногоон талбайдааа хүлээн авч тоглоход бэлэн болоод байна. Зүүн Тиморын шигшээ баг нь сүүлийн 14 тоглолтдоо хожил байгуулаагүй явсан ба манай шигшээтэй хийсэн эхний тоглолтдоо 4-1 харьцаатай ялалт байгуулж том шуугиан тарьсан. Шигшээ багийн шинэхэн дасгалжуулагч Б.Гарьдмагнай эхний тоглолтод хамгаалах тактик баримталж тоглосон бол энэ удаа илүү довтолгоонд суурилсан тоглолт үзүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.
Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Зүүн Тиморыг талбайдаа хүлээн авч тоглоно
Ө
Өсөхбаяр
9 сарын 10
Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш “Бид маш хүнд даалгавартай ирсэн. Айлын талбайгаас оноо зулгаах, бүр хожил байгуулах зорилготой очсон боловч санасандаа хүрч чадсангүй. Гэхдээ тэмцээний үр дүн хоёр тоглолтоос хамаарна. Эцсийн байдлаар дуусаагүй байна. Монголынхоо талбайд тоглоход олон давуу талууд байгаа. Тамирчдын сэтгэлзүй сайн байгаа. Мөн алдах зүйлгүй тул гурван бөмбөгний зөрүү гаргахын тулд хичээх болно” хэмээн мэдэгдээд байна.
Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багтаа амжилт хүсье!
Та бүхэн шигшээ багийн бүрэлдэхүүнтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу?