MSports logo
Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн хошой аварга боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 10

  • Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн хошой аварга боллоо

    Монголын Волейболын шигшээ багийн тамирчин, Дээд лигийн хоёр удаагийн аварга, MVP Тамираагийн Хангал энэ жил Тайландын Волейболын дээд лигт Нахон Ратчасима багийн хамт амжилттай өрсөлдөн хоёр дахь аваргын цомоо өргөлөө.

    Тайландын Дээд лиг 2024-10-31 өдрөөс эхэлсэн ба уламжлал ёсоор 8 баг өрсөлдсөн.

    Нахон Ратчасима баг улирлын тоглолтод 12-0 амжилттай, Шигшээ шатанд 3 хожилтойгоор хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд PSNKK CLUB-ыг 3-0 харьцаатай буулгаж аван Аваргын төлөө шалгарсан юм.

     

    Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн хошой аварга боллоо

    Тайландын лигийн Финалын тоглолт цуврал тоглолтоор бус галзуу ганц тоглолтоор шийдэгддэгээр онцлогтой.

    Өчигдөр буюу 03-р сарын 09-ны өдөр Финалын тоглолт болж Diamond Food Fine Chef Samutsakorn багтай 5 сет гарсан гайхалтай тоглолт болж, эцсийн мөчид Т.Хангалын баг 3-2 харьцаатай өрсөлдөгчөө ялан 2024-2025 оны улирлын Аваргаар тодорлоо.

    Т.Хангал аваргын цомоос гадна, Лигийн шилдэг довтлогчоор шалгарч, хошой Аварга, хошой Шилдэг довтлогч болж байна.

    Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн хошой аварга боллоо
    Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн хошой аварга боллоо