MSports logo
Сагсан бөмбөг 3х3 төрлийн эмэгтэй баг хэсгээ тэргүүлж шөвгийн наймд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 29

  • Сагсан бөмбөг 3х3 төрлийн эмэгтэй баг хэсгээ тэргүүлж шөвгийн наймд шалгарлаа

    Азийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр Филиппин улстай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх байсан ч тус улсын тамирчид бичиг баримтын асуудлаас болж тус тэмцээнийг өнжихөөр болжээ. Иймд манай баг ялалтыг авч С хэсгийг итгэл төгс тэргүүллээ. Эмэгтэй шигшээ шөвгийн наймд С хэсгийн нэгээр багтаж А болон D бүсийн хоёрдугаар байраар шалгарсан багуудын аль хожсонтой нь маргааш 19:40 минутаас тоглох юм.